| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/02501/И |
| Дугаар | 102/ШШ2024/02553 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/02553
| 2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/02553 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй, **** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 415,055,937.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 415,055,937.66 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаатайгаар 2024.06.06-нд 20,000,000 төгрөг, 2024.07.06-нд 40,000,000 төгрөг, 2024.08.06-нд 88,763,984.25 төгрөг, 2024.09.06-нд 88,763,984.25 төгрөг, 2024.10.06-нд 88,763,984.25 төгрөг, 2024.11.06-нд 88,763,984.91 төгрөгөөр хувааж төлөх, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох **** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,303,429.69 төгрөгийн 50 хувь болох 1,151,714.84 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 1,151,714.84 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ