| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00315/И |
| Дугаар | 152/ШШ2024/00254 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00254
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.У-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,612,369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн Санхүү бүртгэлийн албаны захирал Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дараа төлбөрт Postpaid InLive 25 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 90911047 дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр INFINIX NOTE 30 VIP 12/256GB маркийн rap утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр авсан Г.У нь гар утас зээлээр худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж 90911047 дугаарын 2024 оны 02 дугаар сарын байдлаарх төлбөр 340,869 төгрөг. Мөн 2024 оны 03 сараас 2024 оны 10 cap хүртэлх гар утасны лизинг болон ярианы төлбөрийн үлдэгдэл төгрөг 1,266,000 төгрөг. Нийт 1,606,869 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.У-аас төлбөрийн үлдэгдэл болох 1,606,869 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 1,606,869, нотариатын зардалд 5500 төгрөг, нийт 1,612,369 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгдсөн Увс салбарын захирал Н.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Скайтел ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу Г.У нь 1,612,369 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Г.У-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,612,369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгдсөн Увс салбарын захирал Н.Н нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,748 төгрөгийн тал хувь болох 20,374 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Скайтел ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.У-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,612,369 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга гурван зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Скайтел ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,748 /дөчин мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийн тал хувь буюу 20,374 /хорин мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР