Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02655

 


 

 

202******* 0******* 1*******

18*******/ШШ202*******/026**************

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* tower ******* давхар *******07 тоот хаягт байрлах ******* ******* ХХК /рд:*******832**************1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, *******6б байр, 2******* тоот хаягт оршин суух овогт /рд:НЧ9*******021118/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,693,*******2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 0******* сарын 06-ны өдөр хүлээн авч, 202******* оны 0******* сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гэрэл финанс ******* ХХК нь 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 39*******7 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 3,869,910 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 2******* сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай *******-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-с IPhone ******* pro маркийн rap утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банк дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний *******.2 дахь хэсгийн *******.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 202******* оны 0******* сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,3*******6,69******* төгрөг, төлөх ёстой хүү 280,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******6,1*******0 төгрөг, нийт 1,693,*******2******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй С.т холбогдох 1,693,*******2******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлөлтийг би 202******* оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулна. Хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,693,*******2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага 1,693,*******2******* төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 7******* дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.С.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,693,*******2******* төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 1,693,*******2******* төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******2,0*******7 төгрөгөөс 21,023.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 21,023.******* төгрөг, хариуцагч С.аас 21,023.******* төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ