Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02656

 


 

 

 

2024 05 *******4

*******84/ШШ2024/02656

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* оффис ******* давхар, *******03 тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, *******6 гудамж, 8******* тоот хаягт оршин суух, овогт /рд:УП**************0**************74*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,582,*******70.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын *******3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 02 сарын 08-ны өдөр 230223020806 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар *******,7**************,*******00 төгрөгийг жилийн 36 хувь буюу сарын 3 хувийн хүүтэй нийт *******8 сарын хугацаатай зээл авсан. Б. нь 230223020806 дугаартай зээлийн гэрээний *******,7**************,*******00 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Б.ээс удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Б. нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 4*******3 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт заасны дагуу ...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Б.ээс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл *******,7**************,*******00.00 төгрөг, зээлийн хүү 768,442.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7*******,628.05 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал *******5,000.00 төгрөг, нийт 2,582,*******70.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,582,*******70.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,582,*******70.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,582,*******70.07 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд, төлөлтийг 2024 оны 05 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөг 2024 оны 07 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөг 2024 оны 08 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагч Б. нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******.Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,582,*******70.07 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 05 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөг 2024 оны 07 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөг 2024 оны 08 сарын 25-ны өдөр 645,742.5*******8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,277.52 төгрөгөөс 28,*******38.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 28,*******38.76 төгрөг, хариуцагч Б.ээс 28,*******38.76 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ