Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2023/0037

 

                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                         

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  Э” ТӨҮГ-ын ХОХААГ, ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан

Э” ТӨҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023011.. дугаартай тендерт сонгон шалгаруулалтад “Н” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг “Э” ТӨҮГ-ын ХОХААГ-т даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч хянаад

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтдээ: “Тус шүүхэд “Э” ХХК нь Э” ТӨҮГ-ын ХОХААГ, ТҮХ-д холбогдуулан “Э” ТӨҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023011.. дугаартай тендерт сонгон шалгаруулалтад “Н” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг “Э” ТӨҮГ-ын ХОХААГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно.

Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн тендерийг зарласан “Э” ТӨҮГ нь тендер хүчинтэй байх хугацаанд тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, “Н” ХХК-ийг шалгаруулсныг хасаж, дахин тендер зарлахаар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна.” гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Э” ТӨҮГ-ын ХОХААГ, ТҮХ-д тус тус холбогдуулан Э” ТӨҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023011.. дугаартай тендерт сонгон шалгаруулалтад “Н” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг “Э” ТӨҮГ-ын ХОХААГ-т даалгах шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компаний гүйцэтгэх захирал Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. 

Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, тэр тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Э” ТӨҮГ-ын ХОХААГ, ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан Э” ТӨҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023011.. дугаартай тендерт сонгон шалгаруулалтад “Н” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг “Э” ТӨҮГ-ын ХОХААГ-т даалгах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

        ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ