Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/02717

 

2024 он 0 05с ары *******6 өдөр

*******4/ШШ2024/0*******7

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоот хаягт байрлах ******* ******* банк ХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******5-р байр, тоот хаягт оршин суух ын /РД:УЛ950729**************/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******5-р байр, тоот хаягт оршин суух ын /РД:УХ890204/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,604,470 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

******* ******* банк ХК нь Э., Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,604,470 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Э., Э. нар нь нэхэмжлэлийн шаардлага 6,604,470 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Э., Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,604,470 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Дамбадаржаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул ******* ******* банк ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

******* ******* ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 6,604,470 төгрөгийг хариуцагч Э., Э. нар төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,82******* төгрөгийн тал хувь болох 95,4************** төгрөгийг улсын төсвийн *******0020090094******* тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН