| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03100/И |
| Дугаар | 184/ШШ2024/02681 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02681
| 2024 05 14 | 184/ШШ2024/02681 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгино******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино******* дүүрэг, 06 дугаар хороо, ХМК, өөрийн байр хаягт байрлах, Сонгино******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /рд:6108466/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 2 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* холбогдох,
2,708,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгино******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Ч.******* нь 2017 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 2,700,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Сонгино******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн Ч.*******д холбогдох иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нотариатын зардал, үйлчилгээний хураамж 8500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгино******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 2,708,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...Сонгино******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 2,708,500 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,626,000 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,082,500 төгрөгийг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,082,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд 2024 оны 06 сарын *******-ны өдөр 582,800 төгрөг, 2024 оны 07 сарын *******-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ч.*******д холбогдох 2,708,500 төгрөг гаргуулах тухай Сонгино******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаа 1,626,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,082,500 төгрөгийг хариуцагч 2024 оны 06 сарын *******-ны өдөр 582,800 төгрөг, 2024 оны 07 сарын *******-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 15,265 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ