| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/03563/И |
| Дугаар | 102/ШШ2024/02740 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/02740
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,409,000 төгрөгийг хариуцагч Н.Э 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 409,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 26-ны өдрийн дотор 1,167,000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Н.Эт тогтоосон хугацаанд 7,409,000 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,494 төгрөгөөс 66,747 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Эс улсын тэмдэгтийн хураамжид 66,747 төгрөг, улсын орлогоос 67,253 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ