Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/02718

 

2*******24 *******5 *******6 *******84/ШШ2*******24/*******27*******8

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт байрлах ******* банк ХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******-Б байр, ******* тоот хаягт оршин суух Зээрд адуу овогт ын /РД:ИЙ93**************2*******23/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт *******4,237,*******44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХК нь Н., Р. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******4,237,*******44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

-хх-4******* талд авагдсан баримтаар Р. нас барсан, хх-55 талд авагдсан нэхэмжлэгч талын тайлбараар 2*******24 оны *******4-р сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр *******2,23*******,*******44 төгрөг байгаа болох нь тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н. миний бие ******* банк ХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт *******2,23*******,*******44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдэл төлбөр дээр маргаангүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь Н., Р. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******4,237,*******44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хх-4******* талд авагдсан баримтаар Р. нас барсан, хх-55 талд авагдсан нэхэмжлэгч талын тайлбараар 2*******24 оны *******4-р сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр *******2,23*******,*******44 төгрөг байгаа, хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбараар тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт *******2,23*******,*******44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох 258 толгой малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,*******35 төгрөгийн тал хувь **************4,568 төгрөгийг улсын төсвөөс, **************4,567 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН