Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2024/00300

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* давхарт, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ы /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.925.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.

Хариуцагч: Х.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.д холбогдох иргэний хэрэгт 1.925.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 625.000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэгдэл 1.300.000 төгрөгийг 7 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд: 2024.06.25-ны өдөр 150.000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 150.000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 150.000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 150.000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 230.000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 230.000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 230.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Х.аас зээлийн гэрээний үүрэгт 1.925.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 625.000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэгдэл 1.300.000 төгрөгийг хариуцагч 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 150.000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 150.000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 150.000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 150.000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 230.000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 230.000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 230.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.925.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.753 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 35.750 /гучин таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х. нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   З.ГАНЧИМЭГ