| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00257/И |
| Дугаар | 104/ШШ2024/00302 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 104/ШШ2024/00302
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *******,******* хотод амьдарч байгаа, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хөдөлмөр нэгдэлд конторын үйлчлэгчээр, 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын соёлын төвийн бүжгийн багшаар, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт нийтийн бие тамирын зааварлагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн нийтийн биеийн тамирын зөвлөлд арга зүйчээр, 1993 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн ритмт сургуулийн өмнөх насны хүүхдийг чийрэгжүүлэлтийн арга зүйчээр, 1994 оны 4 сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны ритмт гимнастик сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудал хариуцсан дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Д.******* Нэхэмжлэгч Чех улсад ажиллаж амьдардаг. Одоо 68 настай бөгөөд тэтгэвэрт гарах нас нь өнгөрсөн. Ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандах үед ажилласан жил дутуу, ажилд томилсон гарсан зарим тушаал нь олдохгүй, байгаа зарим тушаалын нэр дээр нь н. гэж бичигдсэн учраас ажиллаж байсан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Хөдөлмөр нэгдлээс ажлын гараагаа эхэлж, 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зааварлагчаар ажиллаж байх хугацааг, Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр 1991 оны 1 дүгээр 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл гэж нэхэмжлэлээ гаргасан боловч тушаалаас нь шүүхэд 1989 оны 7 дугаар сарын 53 дугаар тушаалаар ажилд томилж, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байна. Энэ хугацааны жилийг дагалдан бүжигчнээр ажиллаж байсныг тогтож, Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт Нийтийн биеийн тамирын зааварлагчаар 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 28-ний өдөр хүртэл хугацаанд, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хороонд ритм гимнастик сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын, хүмүүжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн дасгалжуулагчаар, 1994 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч талаас Архивын газрын 2024.01.08-ны өдрийн 24 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2024.01.19-ний өдрийн 167 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1986.09.23-ны өдрийн 65 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989.03.01-ний өдрийн 12 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 1989.03.16-ны өдрийн 11 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 1989.07.05-ны өдрийн 25 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн соёлын хэлтсийн даргын 1989.07.07-ны өдрийн 53 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн соёлын хэлтсийн даргын 1991.01.08-ны өдрийн 3 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1993.04.02-ны өдрийн 01 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1993.04.13-ны өдрийн 03 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1994.04.02-ны өдрийн 11 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1994.04.03-ны өдрийн 07 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1994.06.05-ны өдрийн 20 дугаар тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, бичилт дутуу шаардлага хангахгүй байгаа тул 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хөдөлмөр нэгдэлд конторын үйлчлэгчээр, 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын соёлын төвийн бүжгийн багшаар, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт нийтийн бие тамирын зааварлагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн нийтийн биеийн тамирын зөвлөлд арга зүйчээр, 1993 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн ритмт сургуулийн өмнөх насны хүүхдийг чийрэгжүүлэлтийн арга зүйчээр, 1994 оны 4 сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны ритмт гимнастик сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудал хариуцсан дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Д.*******гийн хөдөлмөрийн дэвтэр бичилт баларсан, бичилт дутуу шаардлага хангахгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Архивын газрын 2024.01.08-ны өдрийн 24 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2024.01.19-ний өдрийн 167 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1986.09.23-ны өдрийн 65 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989.03.01-ний өдрийн 12 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 1989.03.16-ны өдрийн 11 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 1989.07.05-ны өдрийн 25 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн соёлын хэлтсийн даргын 1989.07.07-ны өдрийн 53 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн соёлын хэлтсийн даргын 1991.01.08-ны өдрийн 3 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1993.04.02-ны өдрийн 01 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1993.04.13-ны өдрийн 03 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1994.04.02-ны өдрийн 11 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1994.04.03-ны өдрийн 07 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1994.06.05-ны өдрийн 20 дугаар тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараа тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.2. Хэрэгт авагдсан Архивын газрын 2024.01.08-ны өдрийн 24 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2024.01.19-ний өдрийн 167 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1986.09.23-ны өдрийн 65 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989.03.01-ний өдрийн 12 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 1989.03.16-ны өдрийн 11 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 1989.07.05-ны өдрийн 25 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн соёлын хэлтсийн даргын 1989.07.07-ны өдрийн 53 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн соёлын хэлтсийн даргын 1991.01.08-ны өдрийн 3 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1993.04.02-ны өдрийн 01 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1993.04.13-ны өдрийн 03 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн захирлын 1994.04.02-ны өдрийн 11 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1994.04.03-ны өдрийн 07 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1994.06.05-ны өдрийн 20 дугаар тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Б.Сонинбаярын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хөдөлмөр нэгдэлд конторын үйлчлэгчээр, 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын соёлын төвийн бүжгийн багшаар, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт нийтийн бие тамирын зааварлагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн нийтийн биеийн тамирын зөвлөлд арга зүйчээр, 1993 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн ритмт сургуулийн өмнөх насны хүүхдийг чийрэгжүүлэлтийн арга зүйчээр, 1994 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны ритмт гимнастик сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудал хариуцсан дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******г 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хөдөлмөр нэгдэлд конторын үйлчлэгчээр, 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын соёлын төвийн бүжгийн багшаар, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт нийтийн бие тамирын зааварлагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн нийтийн биеийн тамирын зөвлөлд арга зүйчээр, 1993 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн ритмт сургуулийн өмнөх насны хүүхдийг чийрэгжүүлэлтийн арга зүйчээр, 1994 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны ритмт гимнастик сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудал хариуцсан дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-г 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хөдөлмөр нэгдэлд конторын үйлчлэгчээр, 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын соёлын төвийн бүжгийн багшаар, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт нийтийн бие тамирын зааварлагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн нийтийн биеийн тамирын зөвлөлд арга зүйчээр, 1993 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн ритмт сургуулийн өмнөх насны хүүхдийг чийрэгжүүлэлтийн арга зүйчээр, 1994 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хорооны ритмт гимнастик сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудал хариуцсан дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ