| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04580/и |
| Дугаар | 184/ШШ2024/02694 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02694
| 2024 05 14 | 184/ШШ2024/02694 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Эрхи төв, ******* давхар хаягт байрлах, ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тахилт ******* гудамж, 81*******-1 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,3*******1,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баатар овогтой ******* нь ******* ББСБ ХХК-тай 2021 оны 08 сарын 05-ны өдөр ЗГ202115*******9х тоот Зээлийн гэрээ байгуулж 999,900 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлийг авсан болно. Зээлдэгч нь ******* ББСБ ХХК-иас олгосон зээлээр realme ******* загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл *******24,945 төгрөг, үндсэн хүү 562,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,483 төгрөг, нийт 1,3*******1,088 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,3*******1,088 төгрөгийг Баатар овогтой *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,3*******1,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 1,3*******1,088 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,3*******1,088 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 2*******1,088 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,3*******1,088 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 05 сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 2*******5,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 2*******1,088 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,88*******.4 төгрөгөөс 18,443.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 18,443.******* төгрөг, хариуцагч Б.*******ээс 18,443.******* төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ