Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02857

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02857

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ,,,,,,,,,-ийн нэхэмжилсэн 25 316 181 /хорин таван сая гурван зуун арван зургаан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөгийг хариуцагч ,,,,,, нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Төлбөрийг дараах графикт хугацааны дагуу хэсэгчлэн төлнө.Үүнд:2024 оны 7 дугаар сарын 15-ны дотор 6,250,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны дотор 6,250,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны дотор 6,250,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 6,566,180.57 төгрөгийг тус тус төлж дуусгах, барьцааны хөрөнгө болох ,,,,,,ын өмчлөлийн T........... маркийн, ........... арлын дугаартай, .............. улсын дугаартай авто машинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар ,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 731 төгрөгөөс 177 365.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 177 365.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 177 365.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН