| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04433/и |
| Дугаар | 184/ШШ2024/02720 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02720
| 2024 05 16 | 184/ШШ2024/02720 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, үэ гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би *******85 оны 07 сарын 23-ны өдрөөс ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт ажилчнаар орж автомат авагчийн оператор, бригадын дарга, хэсгийн ахлагч зэрэг ажил хийж байгаад *******91 оны 04 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж байсан. *******91 оны 04 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивын газраас гарахгүй байгаа. Анх ажилд томилогдсон болон дунд нь дэвшсэн, ээлжийн амралт авч байсан зэрэг тушаалууд нь архиваас гарч ирсэн. Мөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт нь байгаа. Нийгмийн даатгалын газраас гарсан тушаад байхгүй бол шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд намайг *******85 оны 07 сарын 23-ны өдрөөс *******91 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны засаг даргын 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 417 дугаар албан бичиг, Л.*******ын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 03-07/24******* дугаар албан бичиг, цалингийн тодорхойлолт, Барилгын материалын үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харъя Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын *******90 оны 08 сарын 01-ний өдрийн 572 дугаар, *******89 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаар, *******87 оны 01 сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалын хуулбар, *******86 оны 08 сарын 16-ны өдрийн 475 дугаар, *******85 оны 08 сарын 03-ны өдрийн 450 дугаар тушаалын хуулбар, сайшаалын үнэмлэх, гэрчилгээ, баярын бичгүүд, , нарын тодорхойлолт болон иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрчилгээ, *******86 оны 12 сарын 27-ны өдрийн сайшаалын үнэмлэх, *******87 оны 05 сарын 30-ны өдөр, *******88 оны 12 сарын 24-ний өдрийн баярын бичиг,
Шүүхийн журмаар: 2024 оны 05 сарын 13-ны өдрийн , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд Л.******* нь *******85 оны 07 сарын 23-ны өдрөөс *******91 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад туслах ажилтан, автомат авагчийн оператор, бригадын даргаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
4.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.Л.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 03-07/24******* дугаар албан бичиг, цалингийн тодорхойлолт, Барилгын материалын үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харъя Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын *******85 оны 08 сарын 03-ны өдрийн 450 дугаар, *******86 оны 08 сарын 16-ны өдрийн 475 дугаар, *******87 оны 01 сарын 15-ны өдрийн 26 дугаар, *******89 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаар, *******90 оны 08 сарын 01-ний өдрийн 572 дугаар тушаалын хуулбарууд, Сайшаалын үнэмлэх, гэрчилгээ, баярын бичгүүд, гэрч , нарын тодорхойлолт, гэрчийг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Л.*******ын хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Л.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1******* дугаар зүйлийн 1*******.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* /рд:ЧВ64052379/-ыг Барилгын материалын үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харъя Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад *******85 оны 07 сарын 23-ны өдрөөс *******91 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтан, автомат авагчийн оператор, бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ