| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00471/И |
| Дугаар | 104/ШШ2024/00304 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 104/ШШ2024/00304
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Би Э.*******д буруу тооцоолоод түүний дансанд нь 13.200.000 төгрөгийг шилжүүлсэн байсан...түүнд залилуулснаа мэдээд Ховд аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж 1 жил гаруй шалгасан боловч иргэд хоорондын маргаан байна иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Энэ асуудлаараа Ховд аймгийн шүүхэд хандсан боловч *******, тоот хаягт амьдардаггүй, түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч талаас Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02174 дугаар шүүгчийн захирамжыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. П.******* нь Э.*******д 13.200.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02174 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Э.*******г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
4. Хариуцагч овогт гийн ******* нь хамгийн сүүлд *******, тоот хаягт амьдарч байсан байна.
5. Дээрх баримтаас өөр Э.*******г олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт гийн ******* /РД:/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.*******г эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ