Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/02790

 

2024 оны 05 сары 20 өдөр 184/ШШ2024/090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Баруун түрүүний *******-******* тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлд 2024 оны 05-р сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д.******* миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд гарч ирэхгүй байна. Би 1982 оноос 1984 онд Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 06-р авто баазад засварчин, 1987 оноос 1992 он хүртэл Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 06-р авто баазад жолоочоор ажиллаж байгаад байгууллага хоорондын балансаас баланст гэдэг шугамаар Архангай аймгийн Зам ангид жолоочоор томилогдсон. Энэ хугацаанд ажиллаж байсан байдал минь архив шүүлгээд гарч ирээгүй тул шүүхэд хандсан. Иймд намайг 1982 оны 02-р сарын -ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 6-р авто баазад ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Гэрч Д.******* шүүхэд мэдүүлэхдээ: ... Д.*******тай 199******* оноос 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Зам засвар ашиглалтын ангид хамт ажиллаж байсан ... гэжээ.

*******.Гэрч Л.******* шүүхэд мэдүүлэхдээ: ... Д.******* нь 1982 оны 02-р сарын -ний өдрөөс 199******* оныг дуустал Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 6-р авто баазад хамт ажиллаж байсан нь үнэн гэжээ.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-*******/ Д.*******ын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-4/ Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-5/ Үндэсний төв архивын газрын тодорхойлолт, /хх-6/ Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, /хх-7/ Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын газрын лавлагаа, /хх-8/ Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 02-р сарын -ний өдрийн № тоот тушаал, /хх-9/ Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 07-р сарын 02-ны өдрийн №10******* тоот тушаал, /хх-10/ Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 11-р сарын 26-ны өдрийн №165 тоот тушаал, /хх-11/ Зам тээврийн яамны харьяа Архангай аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын 1992 оны 05-р сарын 11-ний өдрийн №18 тоот тушаал, /хх-12/ Авто-зам Архангай ХК-ийн захирлын 1995 оны 0*******-р сарын *******-ны өдрийн №10 тоот тушаал, /хх-1*******-17/ иргэн Б., Д.******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, /хх-*******/ нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, /хх-26-*******0/ гэрч Л.*******ын тодорхойлолт, иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг материалуудыг өгсөн.

-шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: /хх-24-25/ гэрч Д.*******, Л.******* нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Үүнд: ...1982 оноос 1984 онд Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 06-р авто баазад засварчин, 1987 оноос 1992 он хүртэл Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 06-р авто баазад жолоочоор ажиллаж байгаад байгууллага хоорондын балансаас баланст гэдэг шугамаар Архангай аймгийн Зам ангид жолоочоор томилогдсон ... Иймд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.1.Д.******* нь оны -р сарын -ны өдөр төрсөн, эрэгтэй, настай,

*******.2.Нийслэлийн Архивын газрын 2024 оны -р сарын 26-ны өдрийн №*******98 дугаартай Тус архивд Архангай аймгийн Тээврийг удирдах газрын харьяа 6-р бааз, Архангай аймгийн Зам барилга ашиглалтын ангийн баримт хадгалагддаггүй тул Д.*******т лавлагаа олгох боломжгүй байна гэх тодорхойлолтоор,

*******.*******.Үндэсний төв Архивын газрын 2024 оны -р сарын 25-ны өдрийн №74******* дугаартай Үндэсний төв архивын сан хөмрөгт Архангай аймгийн Тээврийг удирдах газрын харьяа 6-р бааз, Архангай аймгийн Зам барилга ашиглалтын анги байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Д.*******т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэх тодорхойлолтоор,

*******.4.Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 02-р сарын -ний өдрийн № тоот Ажилд томилох тухай ... Д.*******ыг ...198******* оны 1-р сарын 15-наас эхлэн засварчнаар ажиллуулсугай. гэх тушаалаар,

*******.5.Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 07-р сарын 02-ны өдрийн №10******* тоот Ажилд томилох тухай ... Д.*******ыг ... 1987 оны 07-р сарын 0*******-ны өдрөөс эхлэн засварчнаар ажиллуулсугай гэх тушаалаар,

*******.6.Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 11-р сарын 26-ны өдрийн №165 тоот Ажилд томилох тухай ... Д.*******ыг засварчны үүрэгт ажлаас чөлөөлж, УАЗ-469 маркийн *******1-41 номерын машин эзэмшүүлсүгэй гэх тушаалаар,

*******.7.Зам тээврийн яамны харьяа Архангай аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын 1992 оны 05-р сарын 11-ний өдрийн №18 тоот Ажилд томилох цалинжуулах тухай ... Д.******* Лаз-695 маркийн автобусны жолоочоор ... гэх тушаалаар,

*******.8.Авто-зам Архангай ХК-ийн захирлын 1995 оны 0*******-р сарын *******-ны өдрийн №10 тоот Ажилд авах тухай ... Д.******* нартай ажил амралтын тооцоо хийхийг ня-бо Ц.Бямбасүрэнд даалгасугай гэх тушаалаар,

*******.9.Гэрч Д.*******, Л.******* нарын хөдөлмөрийн дэврийн бичвэрүүд болон шүүхэд өгсөн ... Д.*******тай 199******* оноос 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Зам засвар ашиглалтын ангид хамт ажиллаж байсан, ... Д.******* нь 1982 оны 02-р сарын -ний өдрөөс 199******* оныг дуустал Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 6-р авто баазад хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлгээр тус тус ******* овогт *******гийн ******* нь 1982 оны 02-р сарын -ний өдрөөс 1984 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 6-р баазад засварчнаар, 1987 оны 07-р сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчин, жолоочоор, ажиллаж байсан үйл баримт тогтоогдлоо.

*******.10.Харин Д.******* нь 1984 оны 06-р сарын 08-ны өдрөөс 1987 оны 06-р сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болох нь хх-7, 12 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүх тогтоохгүй, дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д зааснаар Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

-1*******5.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан.

5.Иймд ******* овогт *******гийн *******ыг 1982 оны 02-р сарын -ний өдрөөс 1984 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 6-р баазад засварчнаар, 1987 оны 07-р сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

-1984 оны 06-р сарын 08-ны өдрөөс 1987 оны 06-р сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1982 оны 02-р сарын -ний өдрөөс 1984 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тээврийг удирдах газрын 6-р баазад засварчнаар, 1987 оны 07-р сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчин, жолоочоор, тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984 оны 06-р сарын 08-ны өдрөөс 1987 оны 06-р сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН