| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00308/И |
| Дугаар | 104/ШШ2024/00311 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2024/00311
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* тоот, ******* ББСБ ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 642.030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М., Т.,
Хариуцагч: М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ББСБ-аас үндсэн зээл 150.000 төгрөг, хүү 492.030 төгрөг, нийт 642.030 төгрөгийг хариуцагч М.д холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба хүү 492.030 төгрөгөөс 196.812 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл хүү 255.218 төгрөг, үндсэн зээл 150.000 төгрөг, нийт 445.218 төгрөгийг хариуцагч М. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.ас зээлийн гэрээний үүрэгт 642.030 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 196.812 төгрөгөөс нь татгалзаж, үлдэгдэл 445.218 төгрөгийг хариуцагч 2024 оны 7 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 642.030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 445.218 /дөрвөн зуун дөчин таван мянга хоёр зуун арван найман/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.911 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 14.006 /арван дөрвөн мянган зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ