| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03347/и |
| Дугаар | 184/ШШ2024/02722 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02722
24 05 16 184/ШШ24/02722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах ******* улс, ******* хот, ******* дүүрэг, ******* ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах ******* улс, ******* хот, ******* дүүрэг, ******* ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух овогт нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух овогт холбогдох,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д., А. бид өөрийн охин О.ийн төрүүлсэн хүүхдүүд болох хүү 11 онд төрсөн хүү /ЩК112919/, 14 онд төрсөн охин , онд төрсөн хүү /ЩК311434/ нарыг үрчилж авсан төрсний гэрчилгээ гаргуулсан юм. Учир нь О. нь 09 онд Бүгд Найрамдах ******* улсын иргэн /Park Haidon/-тай танилцаж улмаар гэр бүл болцгоон амьдарч тэдний дундаас , , нар төрсөн. О., нар нь хүүхдүүдээ бүгдийг нь Бүгд найрамдах ******* улсад очиж төрүүлцгээж байсан бөгөөд тус улсад оршин суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт аван Монгол Улсдаа ирдэг байсан. Тэд Бүгд найрамдах ******* улсад цаашдаа байнга амьдрахгүй, хүүхдүүд Монгол Улсад цэцэрлэг, сургуульд суралцах гэх мэтчилэн нийгмийн харилцаанд оролцоход ******* хүнээр овоглосон байдалтай байвал бусдад гадуурхагдах, солонгос аавтай гэж шоолуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзэн О. эхлээд өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ, гадаад паспортаа аваад Монголдоо ирсний дараа би хүүхдүүд ааваараа овоглохгүй, ээжээрээ овоглосон байдалтай байвал дээрхээс өөрцгүй аавгүй, эцэггүй гэж бусдад дорд үзэгдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзэн хүүхдүүдээ өөрийнхөө манай гэр бүлд үрчлүүлсэн мэт бичиг баримт бүрдүүлж төрсний гэрчилгээ авах хэрэгтэй гэж тухайн үед зөвлөсний дагуу дүр үзүүлсэн байдлаар үрчлүүлсэн юм. Гэхдээ хүүхдүүд бодит байдал дээр төрсөн цагаасаа хойш байнга төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдарцгааж байгаа бөгөөд манай гэрт огт амьдардаггүй. Гэтэл өнгөрсөн хугацаанд болон О. нарын гэр бүлийн харилцаа хэвийн бус болж өнгөрсөн онд буюу 23 оны хавраас нь О.ээс гэр бүлийн хамтын амьдралаа дуусгавар болгож тусдаа амьдарч эхэлсэн ба улмаар О.т холбогдуулан янз бүрийн нэхэмжлэл гаргаж элдэв юм нэхэж эхэлсэн. Уг элдэв янзын хэрэг маргаанд ыг төлөөлөн ажиллаж байгаа хуульчид нь , , нарыг ы хүүхдүүд биш мэтээр хүний санаанд оромгүй аймшигтай зүйлс шүүх хуралдаануудад хэлж ярьж эхэлсэн нь анхнаасаа нь О.ээс гэр бүлээ тарж бутраах, үр хүүхдээ тэжээн тэтгэхээс татгалзах, зайлсхийх санаа зорилготой байсан нь ойлгогдож байх тул хүүхдүүдийн төрсөн эцгийг мөн болохыг тогтоолгохын тулд үрчлэлтийг хүчингүй болгож хүүхдүүдийг О.ээр овоглох зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд хүү , охин , хүү нарыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... миний бие Д., А. нарын итгэмжлэгдэн төлөөлөгч билээ. Миний бие, өөрийн эрүүл мэнд болон ээж А.гийн биеийн байдал тааруутай холбоотойгоор шүүх хуралд биечлэн оролцох боломжгүйд хүрээд байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгааг үүгээр илэрхийлж байна. Иймд өмгөөлөгч г цаашид болох бүх шүүх хурал, бусад үйл ажиллагаанд миний биеийг төлөөлөн оролцуулах хүсэлттэй байна. Өмгөөлөгч нь нэхэмжлэгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд миний биеийг төлөөлж оролцох болно. Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч О. нь 09 онд ******* улсын иргэн -тай танилцаж, хамтын амьдралтай болсон бөгөөд улмаар О. нарын дундаас хүү Н.Билгүүдэй 11 оны 09 сарын -ны өдөр, охин Н.Цэцэн 14 оны 02 сарын 16-ны өдөр, хүү Н.Мэргэн оны 11 сарын 14-ний өдөр тус тус мэндэлсэн. 3 хүүхдүүд бүгд ******* улсад төрсөн бөгөөд тус улсад оршин суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт аван Монгол Улсдаа ирдэг байсан. Тэд БНСУ-д цаашдаа байнга амьдрахгүй, хүүхдүүд Монгол Улсад цэцэрлэг, сургуульд суралцах гэх мэтчилэн нийгмийн харилцаанд оролцоход ******* хүнээр овоглосон байдалтай байвал бусдад гадуурхагдах, солонгос аавтай гэж шоолуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзэн О. эхлээд өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан байдаг. Монголдоо ирсний дараа хүүхдүүд ааваараа овоглохгүй, ээжээрээ овоглосон байдалтай байвал дээрхээс өөрцгүй аавгүй, эцэггүй гэж бусдад дорд үзэгдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзэн хүүхдүүдээ О.ийн эцэг эхэд үрчлүүлсэн мэт бичиг баримт бүрдүүлж төрсний гэрчилгээ авах хэрэгтэй гэж тухайн үед зөвлөсний дагуу дүр үзүүлсэн байдлаар үрчлүүлсэн байдаг. Хүүхдүүд бодит байдал дээр төрсөн цагаасаа төрсөн эцэг , эх О.ийн хамт амьдарцгааж байсан бөгөөд үрчлэгч эцэг эх болох Д., А. нартай амьдарч байсан удаагүй. болон О. нарын гэр бүлийн харилцаа хэвийн бус болж өнгөрсөн онд буюу 23 оны хавраас тусдаа амьдарч эхэлсэн. Гэтэл ыг төлөөлөн ажиллаж байгаа хуульчид нь түүний хүүхдүүд болох , , нарыг ы хүүхдүүд биш хэмээн тайлбарлаж байгаа нь харамсалтай байна. О. анхнаасаа хүүхдүүдээ үрчлүүлэх хүсэл зориг байгаагүй, дүр үзүүлсэн үрчлэлт хийгдсэн. Одоо ыг хүүхдүүдийг эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагатай байна. Тиймээс үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаж байна гэв.
4.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д., А. нарын надад холбогдуулан гаргасан , , нарын үрчлэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. дийгээр гурван хүүхдээ нэхэмжлэгч нарт үрчлүүлсэн мэтээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Д.ар овоглосон төрсний гэрчилгээнүүд хүүхдүүддээ гаргуулсан боловч энэ нь ердөө дүр үзүүлсэн, зөвхөн цаасан дээрх л бүртгэл төдий гэрчилгээнүүд байсан юм. Бодит байдал дээр манай хүүхдүүд төрсөн цагаасаа хойш байнга надтай хамтдаа нэг гэрт амьдарцгаадаг, бодит амьдрал дээр бусдад огт үрчлэгдээгүй байдалтай байдаг. Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүүхдүүд төрсөн цагаасаа ээж О., аав ы асрамжид байсан бөгөөд 3 хүүхэд ******* улсад төрөөд Монголд ирж очин амьдарч байсан. Үрчлэлт хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан, мөн энэ үрчлэлт нь анхнаасаа үр дагавар үүсгээгүй буюу талууд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарласнаар эрэгтэй хүнээр овоглох зорилгоор хариуцагч нь ээж аавдаа үрчлэлт хийлгэсэн. Энэ үрчлэлтийг хийхэд гэх хүн О.т зөвлөж, удирдаж, бүх харилцаанд нь заавар, зөвлөгөөг шууд өгч байсан. О. болон нар нь 09 онд танилцаад, 10 оноос хойш гэр бүлийн хамтын амьдралаар амьдарч, хүүхдүүд нь Монгол улсад сурдаг учраас энд ч амьдардаг, мөн ******* улсад ч амьдардаг ийм амьдралтай байсан. Гэтэл 23 оны эхээр О. болон нарын хамтын амьдралын харилцаа муудаж, гэр бүлийн хэрүүл гарсан. Гэтэл гэх хүн О.ийн эсрэг энэ хүүхдүүд миний хүүхдүүд биш гэх байдлаар нэхэмжлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг явуулж эхэлсэн. Гурван хүүхдэдээ тус бүрд нь Хүннү хороололд орон сууц захиалсан байсан боловч О.тэй таарамжгүй харилцаатай болсныхоо дараа бусдад шилжүүлээд, цаашаа хэдэн хүн дамжаад худалдагдсан байсан. Энэ үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гээд байгаа гол үндэслэл, шалтгаан нь Хан-Уул дүүргийн шүүхээр явж байгаа иргэний хэрэг нь ирээдүйд хүүхдүүдийн эрх ашиг, эдийн засагт сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй маш ноцтой асуудлуудыг ы зүгээс үүсгэж байна. д эцэг байх, хүүхдээ асран тэтгэх гэх мэт үүргийг нь хүлээлгэх зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Яагаад гэхээр эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргахын тулд тухайн хүүхдүүд эх дээрээ буцаан овоглогдох шаардлагатай болсон. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдийн эцэг, эх нь үрчлэлт хийгдсэн Д. буюу А. нараар овоглосон байгаа. Хариуцагчийн зүгээс энэ үрчлэлтийг хүчингүйд тооцуулаад, дараа нь одоо гэх хүнийг энэ 3 хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх дээр хэлэлцүүлнэ. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гол үндэслэл нь хүүхдүүдийн эрх ашиг тэнд хөндөгдөж байна. Мөн төрсөн эцэг нь үүрэг хариуцлагаасаа зайлсхийсэн буюу эцэг байх, хүүхдээ асран тэтгэх, эдийн засгийн баталгаагаар хангах гэх мэт бүх үүргээсээ зайлсхийх, зориудын нөхцөлүүдийг үүсгэж болзошгүй маш ноцтой асуудлууд үүсгэчхээд байна. Мөн нь эдгээр хүүхдүүд миний хүүхдүүд биш юм, Монгол Улсын иргэн О. нь намайг энэ 10 жилийн хугацаанд залилан мэхэлж байсан, маш их мөнгөөр хохирсон гэдэг гомдлыг Улсын мөрдөн байцаах газрын залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх газарт гаргачихсан байгаа. Мөн одоо Эрүүгийн цагдаагийн хэлтэст дахиад гомдол гаргачихсан явж байгаа. О. гэдэг хүн миний маш их хөрөнгийг завшсан, мөнгө угаасан гэх гомдлуудыг гаргаж явуулдаг. Мөн ы зүгээс хүүхдүүдээ төрөх болгонд нь 40 м.кв, 50 м.кв 1, 1 өрөө орон сууцуудыг авч өгсөн байдаг. Тухайн байрнууд 16 онд одоо баригдахаас эхлээд хөрөнгө оруулалтын мөнгийг нь О. болон нар өөрсдийнхөө компанид хувьцаа эзэмшдэг мөнгөөрөө бэлнээр болон цувуулж төлөөд авсан. Гэтэл нь хүүхдүүдийг 18 нас хүрэхэд нь энэ байруудыг хоёулаа шилжүүлж өгье, тэр болтол Улсын бүртгэл хийлгэхгүй байж байя, байрныхаа гэрээгээ миний дээр хийчихье, чамд энэ 3 байр байхаар татвараас шалгаад хяналт шалгалт ороод чи татварын асуудалд өртөж магадгүй, би гадаад хүн учраас намайг хардаж сэрдэхгүй гэсэн байдаг. Гэтэл 23 оны эхээр гэр бүлийн хэрүүл гарсан чинь -16 онд хүүхдүүддээ авсан тэр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй байрнуудаа гэдэг хүн рүү бүгдийг нь шилжүүлээд нь дараа дараагийн өмчлөгчдөд хоёр гуравхан хоногийн зайтай хэлцлүүд хийгээд шилжүүлсэн байдаг. Энэ мэт асуудлаас болоод хүүхдүүдийн эрүүл өсөн бойжих, эдийн засгийн баталгааг зөрчсөн маш ноцтой асуудлууд үүсэх нөхцөл бүрдсэн тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн нь өмнөх эхнэрээсээ салсан гэж О.т хэлсэн байсан ч эхний хүүхдээ гарсны дараа 2 дахь хүүхдээ гаргахдаа О. нь хэ ыг *******т 2 дахь амьдралтай гэдгийг нь мэдсэн. Тийнхүү нь ******* улс дахь бүх юмаа зохицуулаад та нартайгаа ирж Монголд амьдарна аа гэж ярьсаар 3 дахь хүүхдээ төрүүлсэн байдаг Одоо хүүхдүүдийг төрсөн эцэг болох аар овоглуулах, эцэг тогтоолгох шинжилгээ өгөх зэрэг ажиллагаа явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд байгаа юм. Тиймээс Д. болон О. нарт үрчлүүлсэн 3 хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 23 оны 02 сарын 16-ны өдрийн 2122 дугаар итгэмжлэл, Н.Цэцэн, Н.Мэргэн, Н.Билгүүдэй нарын төрсний бүртгэлийн, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 оны 03 сарын 19-ний өдрийн 184/ШЗ24/06764 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны засаг даргын 24 оны 03 сарын 19-ний өдрийн 0 дугаар тодорхойлолт, Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Тольт сургуулийн 24 оны 03 сарын -ны өдрийн 77, 80, 81 дугаар албан бичиг, Н.Цэцэн, Н.Мэргэн, Н.Билгүүдэй нарын эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 24 оны 04 сарын 29-ны өдрийн хариу тайлбар, 24 оны 05 сарын 07-ны өдрийн 0219 дугаар итгэмжлэл, гэрэл зураг, харилцан чат, болон захианы орчуулга, 23 оны 03 сарын 14-ний өдөр, 24 оны 03 сарын 01-ний өдөр, 24 оны 03 сарын 06-ны өдөр, 24 оны 03 сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, 23 оны 04 сарын -ны өдрийн 231001412 дугаар мөрдөгчийн тогтоолын хуулбар, 24 оны 03 сарын 05-ны өдөр, 24 оны 03 сарын 07-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргасан хүсэлтийн хуулбар, 24 оны 04 сарын 01-ний өдөр, 24 оны 04 сарын 29-ний өдрийн Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан хүсэлтийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 24 оны 04 сарын 05-ны өдрийн 10а-3/4719 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч ийн Бүгд найрамдах ******* улсын Үндэсний шүүхийн захиргаанд гаргасан 24 оны 04 сарын 16-ны өдрийн 04/18 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
7.Нэхэмжлэгч Д., А. нар нь хариуцагч О.т холбогдуулан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д., А. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ О.ийг хариуцагчаар тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан хэдий ч нэгэнт Д. А. нар нь шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд үрчлүүлэгч эхийг хариуцагчаар тодорхойлсныг буруутгах боломжгүй юм.
Үрчлэгдсэн хүүхдүүд болох , , нар нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суудаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч О. нь хүү Н.Билгүүдэйг 11 оны 09 сарын -ны өдөр, охин Н.Цэцэнг 14 оны 02 сарын 16-ны өдөр, хүү Н.Мэргэнийг оны 11 сарын 14-ний өдөр тус тус төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.
О. нь хүүхдүүд болох Н.Билгүүдэй, Н.Цэцэн, Н.Мэргэн нарыг Д., А. нарт үрчлүүлэхээр болж, оны 06 сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 0067, 0068, 0069 дугаарт бүртгүүлэн, үрчлэгч эцэг Д., үрчлэгч эх А. нарт үрчлүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдов.
Н.Билгүүдэй, Н.Цэцэн, Н.Мэргэн нар нь үрчлүүлэхээс өмнө эх овогт ээр овоглож байсан байх ба үрчлэгдсэний дараагаар ******* овогт ар овоглогдон ургийн овог, эцгийн нэр өөрчлөгджээ.
Хүү 12 настай, охин 10 настай, хүү 8 настай бөгөөд тэднийг үрчлэгч эцэг Д., үрчлэгч эх А. нарт үрчлүүлсэн хэдий боловч хүүхдүүд өөрийн төрсөн эх О.ийн хамт амьдарч, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын Тольт сургуулийн 7б, 4б, 3б ангид тус тус суралцаж байгаа болох нь сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбар, хүүхдүүд эрүүл бойжиж буйг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.
Үрчлэгч эцэг Д., үрчлэгч эх А. нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, үрчлүүлэгч эх О. нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргасан нь хүүхдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэн Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 0067, 0068, 0069 дугаарт бүртгэгдсэн , , нарыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүүхдүүдийг эх О.ийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан оны 06 сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 0067, 0068, 0069 дугаарт бүртгэгдсэн /рд:ЩК112919/, /рд:ЩК14221605/, /рд:ЩК311434/ нарыг үрчлэгч эцэг Д., үрчлэгч эх А. нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан хүү /рд:ЩК112919/, охин /рд:ЩК14221605/, хүү /рд:ЩК311434/ нарыг асран хүмүүжүүлэх эрхийг эх О.т шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ