Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02623

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02623

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 54,900,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. *** сан *** ХХК-д *** зориулалтаар 40,000,000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт хийх гэрээг 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Гэрээний хугацааг 2 жилийн хугацаатай гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд зээл авсан хариуцагч тал нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг биелүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй болно. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрснээс хойш хариуцагч *** ХХК-наас зээлийн төлөлтөө хийхийг удаа дараа бичгээр болон аман байдлаар мэдэгдэж шаардсан боловч элдэв шалтаг хэлж, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсээр ирсэн. Тиймээс *** ХХК-ийн /РД: *** / анх гэрээ байгуулах үед өгч байсан *** тоот хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч тус шүүхийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *** ХХК нь уг хаяг дээр оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийдвэрээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст 2023 оны 10 сарын 17-ны өдөр хариуцагч "*** ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б оршин суудаг хаягийг олж тогтоосон байдаг. Талууд хооронд байгуулсан *** ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх гэрээнд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "Мөнгөний ханшийн инфляцийн түвшинд ханшийн төлбөртэй байна. Хүүг бодож авах хугацааг жил тутам гэж заасан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д ... харилцан тохиролцсоны үндсэн дээр 2003 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар, сарын 0.5 хувийн хүүтэйгээр, эргэж төлөгдөх баталгааг үндэслэн харилцан хариуцлага хүлээж, энэхүү гэрээг байгуулав гэж заасны дагуу хүүг тооцсон байдаг. Анхны зээл 40,000,000 төгрөг жилийн 6 хувийн хүүтэй, нэмэлт хүү 6 хувь бөгөөд 2003 онд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн ондоо эргэн төлөлт хийгдээгүй тул 6 хувийн хүү болох 4,800,000 төгрөг нэмэгдсэн. 2004, 2005 онуудад 2,688,000 төгрөг, 2,849,280 төгрөгийн нэмэлт хүү бодогдсон бөгөөд хариуцагч нь 2005 онд 5,000,000 төгрөгийг төлсөн. 2006 онд 2,720,236 төгрөгийн нэмэлт хүү бодогдсон бөгөөд хариуцагч 2,500,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлөлт огт хийгдээгүй. 2007 онд 2,733,451 төгрөгийн нэмэлт хүү, 2008 онд 2,897,458 төгрөгийн нэмэлт хүү, 2009 онд 3.071,305 төгрөгийн нэмэлт хүү, 2010 оны нэмэлт хүү 640,268 төгрөг тооцогдсон бөгөөд 2 дугаар сараас эхлэн нэмэлт хүү бодохоо зогсоосон. Мөн 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч *** ХХК-ийн захирал Н.Т болон ерөнхий нягтлан бодогч Б.Б нар 2003 онд байгуулсан зэхэц ажлын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцож, уг хугацаандаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг борлуулах, алданги төлөх зэргээр харилцан тохиролцсон байдаг. Гэтэл хариуцагч нь зэхэц ажлын эргэн төлөлтийг хугацаандаа хийж төлж барагдуулдаггүй байсан бөгөөд 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгдээгүй тул ***-ийн зэхэц ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх гэрээний үндсэн гэрээний төлбөр болох 40,000,000 төгрөг, нэмэлт хүү 14,900,000 төгрөг нийт 54.900.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Аливаа шинжлэх ухааны шинэ бүтээгдэхүүн тариалах, шинэ технологи хэрэгжүүлж хэрэглэх, тарималжуулах нь өөрөө эрсдэлтэй байдаг. Тийм учраас эрсдэлтэй гэдгийг нь ойлгож байгаа учраас Засгийн газрын ***өөрөө санхүүжүүлж байгаа юм. Энийг хувийн байгууллагууд хийж чадахгүй учраас Засгийн газар оролцож дэмжлэг үзүүлж байгаа. Мөн гэрээн дээр нь дурдсан байгаа. Энэ бол тодорхой хэмжээний эргэн төлөх нөхцөлтэй. Гэхдээ *** биш, шинэ технологийг бий болгох, боловсруулж бий болгоё гэдэг үр дүн шаардаж байгаа технологийн төсөл байгаа. Өөрөөр хэлбэл үр дүн нь гарсан. Тарималжуулж болж байна гэдгийг бий болгочихсон. Хамгийн гол нь тарималжсан нь өөрөө цаашаагаа эдийн засгийн эргэлтэд орж чадах уу?, үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй болоод зогсчхоод байгаа. Энийг цаашаа эргэлтэд оруулъя, гадаадад гаргая гээд дамжуулан манайх чинь их газраар хүрээлэгдсэн учраас Хятадын зах зээлтэй өрсөлдөхүйц байдал үүсгэнгүүт Хятадын худалдагч нар зах зээлээ хамгаалахын тулд чи авах гэж байгаа бол манайхаас ав, авахгүй бол бид нар танайхыг гаргахгүй гэдэг байдлаар дарамталсан байгаа. Гэтэл зориулалтын дагуу хэрэглээд технологийг нь бий болгосон юм. Хэрвээ шаардлагатай бол ***өөрсдөө өөр компаниудтай гэрээ хийгээд, манай тариалсан тарималжчихсан эмийн ургамлыг хурааж аваад өөрөө бэлдмэл хийгээд зарж мөнгийг гаргаад өгөх эрх нь байгаа. Бид нар тэрийг зөвшөөрнө. Гэрээгээ 2003 онд байгуулсан, тэрнээс хойш 16 жил өнгөрсөн Иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. Энэ хуулийн хөөн хэлэлцэх хугацаануудыг яагаад биелүүлээгүй вэ? гэнэтхэн өнөөдөр 10 хэдэн жилийн дараа манай мөнгийг төлөөгүй гэдэг байдлаар шаардаж байна. Иймд 20, 30 жил байсан ч гэсэн төлөх ёстой гэдэг байдлаар ***арилжааны гэрээ шиг хандаж байгааг нь ойлгомжгүй байна. Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2003.12.25-ны өдрийн *** ажлыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх 2023/07 тоот гэрээ, *** ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004.03.10-ны өдрийн Зэхэц ажлыг санхүүжүүлэхээр олгосон зээлийг зарцуулсан тайлан, *** ХХК-ийн 2004.03.09-ний өдрийн нэхэмжлэх, Зэхэц ажлын эргэн төлөлтийн мэдээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.03-ны өдрийн *** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.01-ний өдрийн *** дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.10.17-ны өдрийн хаяг тогтоосон албан бичиг, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны 2023.10.02-ны өдрийн тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх ***-ийн *** ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 54,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тус сангаас *** ХХК-д *** зориулалтаар 40,000,000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн гэрээг 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Гэрээний хугацааг 2 жилийн хугацаатай гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд зээл авсан хариуцагч тал нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг биелүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй болно. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрснээс хойш хариуцагч *** ХХК-наас зээлийн төлөлтөө хийхийг удаа дараа бичгээр болон аман байдлаар мэдэгдэж шаардсан боловч элдэв шалтаг хэлж, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсээр ирсэн. Тиймээс гэрээ байгуулах үед өгч байсан *** тоот хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч тус шүүхийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *** ХХК нь уг хаяг дээр оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийдвэрээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст 2023 оны 10 сарын 17-ны өдөр хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б оршин суудаг хаягийг олж тогтоосон байдаг. Талууд хооронд байгуулсан *** ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх гэрээнд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "Мөнгөний ханшийн инфляцийн түвшинд ханшийн төлбөртэй байна. Хүүг бодож авах хугацааг жил тутам гэж заасан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д ... харилцан тохиролцсоны үндсэн дээр 2003 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар, сарын 0.5 хувийн хүүтэйгээр, эргэж төлөгдөх баталгааг үндэслэн харилцан хариуцлага хүлээж, энэхүү гэрээг байгуулав гэж заасны дагуу хүү тооцсон. Анхны зээл 40,000,000 төгрөг жилийн 6 хувийн хүүтэй, нэмэлт хүү 6 хувь бөгөөд 2010 оны 2 дугаар сараас эхлэн нэмэлт хүү бодохоо зогсоосон. Иймд ***-ийн зэхэц ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх гэрээний үндсэн гэрээний төлбөр болох 40,000,000 төгрөг, нэмэлт хүү 14,900,000 төгрөг, нийт 54.900.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр татгалзаж байна. Үүнд: Аливаа шинжлэх ухааны шинэ бүтээгдэхүүн тариалах, шинэ технологи хэрэгжүүлж хэрэглэх, тарималжуулах нь өөрөө эрсдэлтэй байдаг. Тийм учраас эрсдэлтэй гэдгийг нь ойлгож байгаа учраас Засгийн газрын ***өөрөө санхүүжүүлж байгаа юм. Энийг хувийн байгууллагууд хийж чадахгүй учраас Засгийн газар оролцож дэмжлэг үзүүлж байгаа. Мөн гэрээн дээр нь дурдсан байгаа. Энэ бол тодорхой хэмжээний эргэн төлөх нөхцөлтэй. Гэхдээ *** биш, шинэ технологийг бий болгох, боловсруулж бий болгоё гэдэг үр дүн шаардаж байгаа технологийн төсөл байгаа. Өөрөөр хэлбэл үр дүн нь гарсан. Тарималжуулж болж байна гэдгийг бий болгочихсон. Хамгийн гол нь тарималжсан нь өөрөө цаашаагаа эдийн засгийн эргэлтэд орж чадах уу?, үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй болоод зогсчхоод байгаа. Энийг цаашаа эргэлтэд оруулъя, гадаадад гаргая гээд дамжуулан манайх чинь их газраар хүрээлэгдсэн учраас Хятадын зах зээлтэй өрсөлдөхүйц байдал үүсгэнгүүт Хятадын худалдагч нар зах зээлээ хамгаалахын тулд чи авах гэж байгаа бол манайхаас ав, авахгүй бол бид нар танайхыг гаргахгүй гэдэг байдлаар дарамталсан байгаа. Гэтэл зориулалтын дагуу хэрэглээд технологийг нь бий болгосон юм. Хэрвээ шаардлагатай бол ***өөрсдөө өөр компаниудтай гэрээ хийгээд, манай тариалсан тарималжчихсан эмийн ургамлыг хурааж аваад өөрөө бэлдмэл хийгээд зарж мөнгийг гаргаад өгөх эрх нь байгаа. Бид нар тэрийг зөвшөөрнө. Гэрээгээ 2003 онд байгуулсан, тэрнээс хойш 16 жил өнгөрсөн Иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. Энэ хуулийн хөөн хэлэлцэх хугацаануудыг яагаад биелүүлээгүй вэ? гэнэтхэн өнөөдөр 10 хэдэн жилийн дараа манай мөнгийг төлөөгүй гэдэг байдлаар шаардаж байна. Иймд 20, 30 жил байсан ч гэсэн төлөх ёстой гэдэг байдлаар ***арилжааны гэрээ шиг хандаж байгааг нь ойлгомжгүй байна. Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар 2003.12.25-ны өдрийн *** ажлыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх 2023/07 тоот гэрээ, *** ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004.03.10-ны өдрийн Зэхэц ажлыг санхүүжүүлэхээр олгосон зээлийг зарцуулсан тайлан, *** ХХК-ийн 2004.03.09-ний өдрийн нэхэмжлэх, Зэхэц ажлын эргэн төлөлтийн мэдээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.03-ны өдрийн *** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.01-ний өдрийн *** дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.10.17-ны өдрийн хаяг тогтоосон албан бичиг, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны 2023.10.02-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ***нь хариуцагч *** ХХК-тай 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2003/07 тоот *** ажлыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 2 хувааж 2003 оны 12 дугаар сарын 26-нд 50 хувийг, 2004 оны 3 дугаар сарын 01-нд 50 хувийн санхүүжилт олгох, сарын 0.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэхээр гэрээ байгуулжээ.

6. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.

7. Нэхэмжлэгч ***нь зээлийн үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2006 оны Засгийн газрын тусгай сангийн хуулиас өмнө байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарч байна.

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаж, 2003.12.25-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, сарын хүүг 0,5 хувь байх, зээлийн гэрээний хугацааг тохиролцсон байна.

9. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдсан бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.

10. Хариуцагч нь 40,000,000 төгрөгийн зээл авсан болон зээлийн төлбөрт 7,500,000 төгрөг төлсөн талаар маргаагүй, харин зээлийн гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

11. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчиж, гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

12. Нэхэмжлэгч нь 2010 оны 2 дугаар сар хүртэл нэмэлт хүүгийн тооцоолол хийж, үндсэн зээл 40,000,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 4,800,000 төгрөг, 2010.02 сар хүртэл нэмэлт хүү 17,600,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 7,500,000 төгрөгийг хасаад 54,900,000 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас шаарджээ.

13. Зохигчдын байгуулсан гэрээний 3.6-д Хугацаандаа төлөгдөөгүй эргэж төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтэд төлөх хүүгийн хэмжээ хоногийн 0,5 хувь гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нь жилийн 6 хувийн нэмэлт хүү төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж, нэмэлт хүү шаардаж байна.

Гэвч гэрээний агуулгаас үзвэл уг хүүг хоногоор тооцохоор тохиролцсон байхаас гадна нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацаанд хүү тохиролцон шаардах эрх бүхий этгээд биш байна.

14. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь талуудын байгуулсан 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх тусгай болон ерөнхий хугацаа дууссан гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

15. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан бөгөөд гэрээний хугацаа 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар гэрээндээ тохиролцсон, хариуцагч нь 2006 онд 2,500,000 төгрөгийн төлбөр төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүй байхад нэхэмжлэгч нь шаардах эрхээ 2019 онд хэрэгжүүлж эхэлсэнд хүндэтгэх шалтгаан байхгүй, Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

16. Иймд хариуцагч *** ХХК-иас 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2003/07 тоот санхүүжилтын гэрээний үүрэгт 54,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 432,450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *** ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 54,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 432,450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ