Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/02637

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/02637

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** нэхэмжлэлтэй, *** нарт холбогдох, 89,980,250 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 89,980,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 200,000 төгрөгөөр, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 5,300,000 төгрөгөөр, сүүлийн 12 дахь сард 5,280,250 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,851.25 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 607,851.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ