Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2024/02977

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** тоот хаягт оршин суух, Б******* овогт Т*******ын Т******* /РД:ХЖ62012266/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, Х******* з******* овогт А******* Лх******* /РД:*******/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Т*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О /Ү№/,

Хариуцагч А.Лх*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /Ү№/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд өмгөөлөгч Ш.Огийн хамт дараах байдлаар тод*******лж байна. Үүнд:

Миний бие нь Т. Т******* нь 2023 оны 12-р сарын 10-ны өдөр ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг, А.Лх*******тэй түүний саналаар хийсэн. Ингээд гэрээний үүрэгт А.Лх*******гийн Хаан банкны тоот данс руу өөрийн данснаас 17,000,000 төгрөг шилжүүлсэн.

Гэрээнд ирээдүйд гэдгийг тухайн үед анзаарсангүй. Энэ гэрээний дагуу Баянзүрх дүүргийн ******* тоот хаят байршилтай, 70.21 мкв гурван өрөө байрыг худалдаж авахаар тохиролцсон байсан юм.

Гэтэл А.Лх******* нь мөнгийг шилжүүлж авчихаад байр зарах нь худлаа болсон. Хачин юм яриад их хатуу болзол тавиад эхэлсэн. Үүнд: Манай гэрээр ирэхгүй шүү чи, миний ажил дээр бүү ирээрэй, миний ээж нөхөр хүүхдэд бүү мэдэгдээрэй, гэрийн хонх дарахгүй, үүгээр бүү үзэгдээрэй, болоод явчихна гэсэн.

Ингээд түүнийг худлаа байна гэдгийг мэдсэн, их зальтай, байр нь худалдах боломжгүй ипотекийн зээлтэй байр байсан. Анхнаасаа худал ярьж хуурч гэрээ хийсэн нэрийдлээр надаас мөнгө авч залилсан байсан. Энэ хүнээс болж би маш их хохирч байна, байрны урьдчилгаа мөнгөө өгч байр захиалах байсан, байр ч захиалж чадахгүй хохирч байна.

Урьдчилгаа төлбөр 17,000,000 төгрөгийг өөрийнхөө дансанд шилүүлж авчихаад хэнд ч битгий хэлээрэй гээд надаас яараад зугтаад явах нь их сэжигтэй санагдсан учраас наймаа буцъя гэдгээ 2023.12.11-ний өдөр 24 цаг болоогүй байхад хэлсэн.

А.Лх*******д намайг хуурч, гэрээ хуурамчаар хийсэн байна, зарах боломжгүй байрыг надад зарна гээд урьдчилгаа төлбөр авсан тул байрыг чинь авахгүй, мөнгийг буцааж авъя гэж хэлсэн ч мөнгийг буцааж өгөөгүй юм.

Тэгсэн чинь, би мөнгийг чинь өгье, одоо өгөх боломжгүй байна, эргүүлж өгөхдөө 1,700,000 төгрөг нэмж өгнө, хүлээж бай гэж намайг хуурч худлаа хэлсэн. Ирээдүйд худалдан авах гэрээ гэж хийхдээ бүх зүйлийг наториат дээр өөрөө хэлж бичүүлж байсан.

Би хохирсоноо мэдээд, би энэ талаараа Цагдаагийн байгууллагад гэрээ хийж гэрээгээр халхавчилж, залилсан тухай өргөдөл гомдол гаргасан боловч, Цагдаагийн байгуулага нь иргэний хэрэг байна, иргэний шүүхэд нэхэмжлэлээ гарга гэсэн. Цагдаа дээр байхдаа мөнгийг өгнө гэсээр 2 сар болгосон.

А.Лх******* нь цагдаа дээр шалгагдаж байх үедээ 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нэг удаа 6,500,000 төгрөг, сүүлд 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус өгсөн.

Хариуцагч мөнгийг увуулж, цувуулан өгсөөр цагдаагийн байгууллагад хандахад үлдэгдэл мөнгөн дээрээ 1,700,000 төгрөг нэмж өгье, чи сарын хугацаанд хүлээж байгаач гээд бичиж өгсөн тул 17,000,000 төгрөгийн үлдэгдэл 2,500,000 төгрөг дээр 1,700,000 төгрөгийг нэмээд нийт 4,200,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлсөн. Ээжид нь сайн санаж, маань сайн уншаарай гэсэн болохоос өөрөөр муу зүйл бодохоор үг хэлээгүй.

Гэрээний 3.5 дах заалтад аль нэг тал гэрээний үүргийг биелүүлэхгүй бол 2,000,000 төгрөг нэмж өгнө гэж заасан тул 1,700,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд А.Лх*******гээс 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч А.Лх******* нь татгалзлын үндэслэлийг өмгөөлөгч Б.Бын хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тод*******лж байна. Үүнд:

Байраа зарах зарын дагуу надтай Т.Т******* уулзсан, миний 83 настай ээж надтай хамт амьдардаг учраас цагаан сарыг дуустал Р ХХК-д тавиулсан зараа зогсоогоод, хүлээж байя, тиймээс надад урьдчилгаа 20,000,000 төгрөг өгчих гэдгийг түүнд хэлсэн.

Ингээд бид нотариатч дээр очиход И-Монголиа руу ороод байр Төрийн банкны 8 хувийн зээлийн гэрээний дагуу барьцаатай гэдгийг тодруулаад байрыг 285,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээнд зааснаар байрыг 285,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөр төлөх хугацааг гэрээ байгуулснаар урьдчилгаа 20,000,000 төгрөг гэж байсныг болиод 17,000,000 төгрөг болгосон, тэгээд үлдэх мөнгийг 2024.02.20-ны өдрийн дотор дансанд хийх, төлбөр тлгдөж дууссан үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зохих байгууллагад хандаж солиулна гэсэн.

Гэрээний 3.5-д худалдан авагч нь гэрээний 3.3-т заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч тал гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө с*******ган авна, эсрэгээрээ худалдагч тал энэ хугацаанд гэрээнээс хүндэтгэн үзэх шалтгаангүй татгалзсан тохиолдолд худалдагч этгээдэд зарж борлуулах зэрэг гэрээний 3.4-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2,000,000 төгрөгийг өгнө гэж заасан. Энэ нь гэрээний урьдчилгааны 10 хувь буюу 1,700,000 төгрөг болон хувирч байна.

Тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан, цагаан сар болох гэж байсан тул уг мөнгөөр хэрэгтэй зүйлээ авсны эцэст 5,000,000 төгрөгтэй үлдсэн байсан.

Гэтэл Т.Т******* нь 2 сар хүлээнэ гэсн мөртлөө 24 цаг бололгүй надаас мөнгөө нэхэж, өөрөө гэрээнээс эхэлж татгалзсан бөгөөд үүнд миний бур*******ай үйлдэл байхгүй. Тэгээд түүнд 2024.01.10-ны өдөр 5,000,000 төгрөг, 6,500,000 төгрөг, 2024.02.24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024.03.08-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг буцааж өгсөн.

Тэр 1,700,000 төгрөгийг түүнийг ажил дээр ирж битгий дарамтал, цагдаад битгий өгөөрэй, нөхөр рүү ярихгүй, гэрээр ирж хөгшин настай ээж маань байхад хэл ам гаргахгүй байвал нэмж өгнө гэсэн юм. Тэрээр анх манай байрыг үзэхдээ хөгшин настай ээжийг маань сэтгэл санаагаар унагах үг хэлсэн учир хэл ам битгий гаргаарай гэж гуйсан юм.

Гэвч амралтын өдөр, мөн шөнийн цагаар Цагдаагийн газраас намайг залилан хийсэн гэж дуудсан, цагдаа дээр Т.Т******* эгчийнхээ хамт сууж байхаар нь тэдэнд учир явдлаа хэлээд ойлголцох гэж оролдсон боловч ойлголцоогүй, мөнгөө авна гэсэн.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч өөрөө гэрээ байгууулсан мөртлөө 24 цаг бололгүй гэрээнээс татгалзаж, мөнгөө буцааж авахыг шаардсан, худалдагчий зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул 1,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Иймд Т.Т*******ийн 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын хооронд 2024.12.10-ны өдөр бичгээр үйлдсэн баримт, 2023.12.10-ны өдрийн ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Т.Т*******ийн Хаан банкны депозит дансны хуулга, өмгөөлөгч Ш.Отай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 1-8, 29-30/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: А.Лх*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Сын Хаан банкны депозит дансны хуулга, шилжүүлгийн баримт, өмгөөлөгч Б.Бтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.12.10-ны өдрийн эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б**** П К ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээний хуулбар, гэрээний сунгалт, гэрэл зургийн үзүүлэлт, дугаараас бичсэн мессежний хуулбар, ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, мөн өдрийн талуудын гараар бисэн баримтын хуулбар /хх 13, 19-23, 25-27, 45-70/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь : 

1.Нэхэмжлэгч Т.Т******* нь хариуцагч А.Лх*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,700,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн.

2.Хариуцагч нь худалдагч тал гэрээнээс татгалзаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Нэхэмжлэгч Т.Т******* болон хариуцагч А.Лх******* нар 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-2204000246 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 70.21 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 285,000,000 төгрөгөөр ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх 6-7, 45-46/

4б.Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь хариуцагч А.Лх*******гийн өмчлөлд бүртгэлтэй боловч Төрийн банк ХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож барьцааны гэрээгээр барьцаалсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй.

4в. Гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Т******* нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13/3 тоот байр урьдчилгаа утгаар 17,000,000 төгрөгийг хариуцагч А.Лх*******гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. /хх 8/

5. Зохигч энэхүү үйл баримтын хувьд маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

5а. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

5б.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2 эд хөрөнгийн үнэ 285,000,000 төгрөг, 3.3-т гэрээ байгуулснаар урьдчилгаанд 20,000,000 төгрөг ...шилжүүлэх, үлдэх 265,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөн дансанд төлж хөрөнгийг шилжүүлэн авахаар тохиролцсон.

5в. Гэрээний дагуу Т.Т******* нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13/3 тоот байр урьдчилгаа утгаар 17,000,000 төгрөгийг хариуцагч А.Лх*******гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн боловч гэрээний төлбөр бүрэн төлөгдөөгүй талаар зохигч маргаагүй./хх 8/

6. Нэхэмжлэгч нь ипотекийн зээлтэй байрыг худалдах гэрээ байгуулсан үндэслэлээр 2023.12.11-ний өдөр гэрээнээс татгалзсан, хариуцагч нь 2024.03.08-ны өдөр 2024.3.8A.Lkh suuliin 2.5 утгаар 2,500,000 төгрөг, 2024.02.24-ний өдөр 2023.2.24 A.Lkh утгаар 3,000,000 төгрөг, 2024.01.10-ны өдөр 2024.01.10nii ehnii 5say Lkh утгаар 5,000,000 төгрөг, 2024.01.17-ны өдөр 2024.01.17 6.5say Lkh uldegdel 565say утгаар нийт 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Т*******т буцаан шилжүүлсэн байна. /хх 8, 19-23/

6а. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-т Худалдан авагч гэрээний 3.3-т заасан хугацааны дотор үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч тал гэрээнээс татгалзан урьдчилгаанаас 2,000,000 төгрөгийг с*******ган авна, эсрэгээрээ худалдагч энэ хугацаанд гэрээнээс хүндэтгэн үзэх шалтгаангүй татгалзах, гуравдагч этгээдэд зарж борлуулах зэрэг энэхүү гэрээний 3.4-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2,000,000 төгрөгийг урьдчилгаа 20 сая төгрөг дээр нэмж буцаан төлнө гэж заасан.

6б. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

6в. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч буюу нэхэмжлэгч нь ипотекийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн орон сууцыг худалдахаар гэрээ байгуулсан тул гэрээнээс татгалзсан, ийнхүү худалдан авагч гэрээнээс татгалзсныг худалдагч буюу хариуцагч нь зөвшөөрч, урьдчилгаа төлбөр буюу гэрээний гүйцэтгэл болох 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

6г. Үүнээс үзэхэд хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул гэрээний 3.5-т заасны дагуу хариуцагчаас 1,700,000 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

7. Иймд хариуцагч А.Лх*******д холбогдох, 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Т*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

9.Хариуцагчаас ирүүлсэн хэргийн 57-66 талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, талуудын хооронд бичигдсэн гэх мессеж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй, эдгээр баримтыг хэрхэн үнэлүүлэх талаар хариуцагчаас хүсэлт гаргаагүй болохыг г дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Лх*******гээс 1,700,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Т.Т*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ