Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2024/00265

 

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч:  Х.М-ийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд оролцогчид:

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа оролцов.

     Нэхэмжлэгч Х.М-д шүүх хуралдааны товыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Х.М миний бие тус шүүхэд ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр товлогджээ. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бөгөөд тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү. Жич нэхэмжлэлийн хүрээнд 1190 оны 8 дугаар сараас 1994 оны 12 сарыг дуустал хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь: 

      1. Нэхэмжлэгч Х.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

       1.1. Миний бие 1969 оны 5 дугаар сарын 01-ны өдөр төрсөн 55 настай. Би Дархан хотод Усны аж ахуйн техникум төгсөж ирээд 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн барилгын байнгын бригадад нярав цаг, бүртгэгчээр ажилд орж, улмаар 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Тариалан сум руу ажиллах болсон тул тухайн ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажилд орж 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдөр чөлөөлөгдсөн. Надад байгаа хөдөлмөрийн дэвтэрт Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд байнгын барилгын нярав, цаг бүртгэгчээр, Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажилд орсон талаар бичигдсэн, түүнчлэн хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр ажилласнаар тооцогдсон байдаг. Гэтэл Увс аймгийн Архиваас миний тус аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон Тариалан сумын хүн эмнэлэгт ажил орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд гараагүй болно. Иймд миний Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажилласан 1 жил, Тариалан сумын хүн эмнэлэгт ажилласан хугацааг тус тус тогтоож, ажиллаж байсан байдлыг сэргээж өгнө үү. 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд нярав, цаг бүртгэгчээр,1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажилласан байдлыг тогтоож өгнө үү. Намайг Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд бригадын нярав цаг бүртгэгчээр ажиллаж байсныг хамт ажиллаж байсан Ө.Д, Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсныг хамт ажиллаж байсан В.Т нар сайн мэднэ. Иймд эдгээр хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

      2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Х.М-ийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 9-12, 1991 оны 1-8 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Х.М-ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 106 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Х.М-ийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1993 оны 1, 1994 оны 4, 8-12, 1995 оны 2-4, 12, 1996 оны 1-5, 7-8, 10-12, 1997 оны 1-2, 5 дугаар саруудад тогоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, В.Т-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө.Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

       3. Шүүхээс гэрч Ө.Д, В.Т нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгч Х.М-ийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цаг бүртгэгч, няраваар, Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

      2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Х.М-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч Х.М нь ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

         3. Х.М-д Усны аж ахуйн техникумаас 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ...3. 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн барилгын байнгын бригадад нярав, цаг бүртгэгчээр томилон ажиллуулав. 4. 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөр байгууллагад шилжих болсон учир барилгын бригадын няраваас чөлөөлөв. 5. 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Тариалан сумын хүн эмнэлгийн салбарт тогоочоор авч ажиллуулав гэх бичилтүүд хийгдэж тамга дарагдсан байх тул нотлох баримтаар үнэлэв.

       Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Х.М-ийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 9 дүгээр сараас 1991 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

        Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Х.М-ийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1993 оны 1, 1994 оны 4, 8-12, 1995 оны 2-4, 12, 1996 оны 1-5, 7-8, 10-12, 1997 оны 1-2, 5 дугаар саруудад тогоочоор ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

        4. Шүүхээс гэрч Ө.Д, В.Т нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ө.Д  Би 1964 онд Өмнөговь сумын дунд сургуульд 5 дугаар анги төгссөн. 1969 онд цэргийн албанд татагдаж 1972 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1987 он хүртэл Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. 1987-1989 он хүртэл Ховд сумын Хөгжил нэгдлийн ачит бригадад бригадын няраваар, 1989-1992 он хүртэл Ховд сумын Хөгжил нэгдлийн шивэр бригадад бригадын няраваар тус тус ажиллаж байсан. Харин Х.М сургуулиа төгсөж ирээд 1990 оны 8 сард Ховд сумын Хөгжил нэгдэлд барилгын бригадад няраваар ажилд орсон. 1991 оны 7 сард хүртэл ажиллаад Тариалан сум руу шилжсэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх боловч 1990 оны 7 дугаар сарыг дуустал ажиллаж байсан ба Х.М-той хамт ажиллаагүй тул гэрч Ө.Д-ын мэдүүлгийг үнэлээгүй, гэрч В.Т Би 1985 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургууль төгсөөд, Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажилд орж 1991 оны 9 сарыг дуустал ажилласан. Ажиллаж байх хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлгийн тогооч н.О гэдэг хүн тэтгэвэрт гарч 1991 онд Х.М Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт тогоочоор орж ажиллаж эхэлсэн. Би 1991 оны 9 сард Улаангомд шилжиж орж ирсэн. Х.М Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаад үлдсэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

        5. Нэхэмжлэгч Х.М нь Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цаг бүртгэгч, няраваар, Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь ...3. 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн барилгын байнгын бригадад нярав, цаг бүртгэгчээр томилон ажиллуулав. 4. 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөр байгууллагад шилжих болсон учир барилгын бригадын няраваас чөлөөлөв. 5. 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Тариалан сумын хүн эмнэлгийн салбарт тогоочоор авч ажиллуулав гэх бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Х.М-ийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 9 дүгээр сараас 1991 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Х.М-ийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1993 оны 1, 1994 оны 4, 8-12, 1995 оны 2-4, 12, 1996 оны 1-5, 7-8, 10-12, 1997 оны 1-2, 5 дугаар саруудад тогоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч В.Т-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

      6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х.М-ийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цаг бүртгэгч, няраваар, Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

       7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.у овогт Х.М-ийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цаг бүртгэгч, няраваар, Увс аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   П.БОЛОР