Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02567

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЦББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,598,419 төгрөгийг хариуцагч Ө.С 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 649,605 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 649,605 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 649,605 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 649,605 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ө.Сд тогтоосон хугацаанд 2,598,419 төгрөгийг нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,530 төгрөгөөс 28,265 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ө.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 28,265 төгрөг, улсын орлогоос 28,265 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ