| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/01544/И |
| Дугаар | 102/ШШ2024/02849 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/02849
| Дугаар 102/ШШ2024/02849 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Үйлдвэрийн гудамж ...., өөрийн байранд байрлах, регистр ......, .....,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ......... давхарт байрлах хаягтай боловч одоо тодорхой хаяггүй гэх, регистр............., ..........,
Нэхэмжлэлийн шаардлага 16 403 983 төгрөг 50 мөнгө гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч ..... нь ..........-д холбогдуулан гэрээний үүрэгт 16 403 983 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх нэхэмжлэлийнхээ 2 733 997 төгрөг, 25 мөнгөнөөс татгалзаж, үлдсэн 13 669 986 төгрөг 25 мөнгийг хариуцагч .......... нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрч гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 733 997 төгрөг, 25 мөнгөнөөс татгалзаж, үлдсэн 13 669 986 төгрөг 25 мөнгийг манайх 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3 669 986 төгрөг, 25 мөнгө, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..........., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага 16 403 983.50 төгрөгийн 2 733 997 төгрөг, 25 мөнгөнөөс татгалзаж, хариуцагч байгууллага нь 13 669 986 төгрөг 25 мөнгийг манайх 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3 669 986 төгрөг, 25 мөнгө, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 119 985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ..... нь нэхэмжлэлийн шаардлага 16,403,983.50 төгрөгийн 2 733 997 төгрөг, 25 мөнгөнөөс татгалзаж, хариуцагч .......... нь 13 669 986 төгрөг 25 мөнгийг манайх 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3 669 986 төгрөг, 25 мөнгө, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 119 985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН