Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй явуулав.

Нэхэмжлэгч: Ж ” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах,

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах,

 Ж ХХК-д ... , ...  дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, иргэдийн төлөөлөгч Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ж ” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших ...  алтны шорооны ордын ...  дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийн талбай анх 204.37 га байсан. Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүстэй уг ордын талбай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр манай компанийг энэхүү ордод бүхэлд нь үйл ажиллагаа явуулахыг 2009-2011 онуудад түдгэлзүүлсэн.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс ийнхүү манай тусгай зөвшөөрлийн талбайгаас хасахдаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон энэхүү хууль хэрэгжих, үйлчлэх хүрээ хязгаар, хилийн заагийг тодорхойлсон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд үндэслэн гаргасан.

Өөрөөр хэлбэл Ж ХХК-ийн эзэмшдэг ...  дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамрах хүрэ******* багтаж, улмаар хасагдсан юм.

Харин дээр дурдсан Засгийн газрын 174 дүгээр тогтоол нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-нд өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газраас гаргасан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор хүчингүй болсон.

Цаашлаад 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөгдсөн нь өмнө нь тухайн хориглогдсон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү заалтын дагуу тухайн талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн явдал юм.

Мөн манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийхдээ ямар нэгэн нөхөх олговор олгоогүй бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нөхөх олговор олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлийн талбайг хасах боломжгүйгээр хуульчилсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн ...  ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “......  дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97,62 гектар талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах маргаан тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Энэ хугацаанд буюу 2020 оны 2-р сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ... дугаар шийдвэрээр Ж ” ХХК-ны ... болон ...  ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус цуцалсан байна. Энэхүү маргаан бүхий акт болох ... дугаартай шийдвэрийг гаргахдаа хариуцагчийн зүгээс дараах байдлаар хууль зөрчсөн байна. Тухайлбал,

А. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгож ажиллах үүрэгтэй ба үүнийг зөвхөн хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрэ******* шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулна гэж ойлгоно. Харамсалтай нь Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь энэхүү зарчмыг, холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчиж, ... дугаартай шийдвэр гаргажээ.

Захиргааны байгууллага албан тушаалтан нь захиргааны акт гаргахын өмнө тус акт чиглэгдэж байгаа буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, түүнд албан ёсоор мэдэгдэж, тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа хийх талаар Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд хуульчилсан. Энэхүү ажиллагааг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хийгээгүй ба үүнийгээ Захиргааны ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.1.1-т заасан “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж зөвтгөсөн байна. Нийтийн ашиг сонирхол гэдгийг нийт иргэдийн нийтлэг сонирхол гэж ойлгох бөгөөд манай компанийн тусгай зөвшөөрлийг сонсох ажиллагаа хийхгүйгээр нэн даруй цуцлаагүй бол нийт иргэдэд зайлшгүй ямар сөрөг нөлөө үзүүлэх байсныг Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч нь тогтоож, нотолсон байх ёстой юм. Түүнээс өөрийн үзэмжээр сонсох ажиллагаа хийх, үгүйг шийдэж байгаа нь хууль зөрчиж буй хэрэг болно. Бодит байдал дээр маргаан бүхий акт гарах үед тухайн тусгай зөвшөөрлүүдийн талбайд ямар нэгэн уурхайн үйл ажиллагаа, олборлолт огт явагдаагүй байсан буюу нийтийн болоод хэн нэгний ашиг сонирхлыг зөрчих гээд, хохироох гээд байсан асуудал огт байгаагүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1 дэх заалтын “нийтийн ашиг сонирхол” гэдэг нь хувь хүмүүсийн тус тус сонирхлын нийлбэр биш, эсхүл тухайн нэг бүлгийн сонирхол ч биш, харин нийт иргэдийн нийтлэг сонирхол юм. Мөн үүнд сөргөөр нөлөөлөх үйлдэл, үйл ажиллагаа заавал байж энэхүү заалтыг хэрэглэх боломжтой.

Өөрөөр хэлбэл нэгэнт уурхайн үйл ажиллагаа явагдаагүй цаг үед дээр дурдсан үндэслэлүүд үүсэх, түүнийг таслан зогсоох, хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэлүүд огт бүрэлдээгүй тул сонсох ажиллагаа хийгээгүй захиргааны шийдвэр нь хууль зөрчиж байна.

Б. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх буюу нарийвчилсан хуулийн зохицуулалтыг заавал дагаж мөрдөх учиртай.

Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлд тусгай зөвшөөрөл цуцлахыг дэс дарааллын хувьд маш тодорхой хуульчилсан байдаг. 56-р зүйлийн 56.1-т заасан үндэслэл бүрдсэн бол тусгай зөвшөөрөл цуцлах боломжтой хэдий ч 56.2- т ‘Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана." гэсэн. Өөрөөр хэлбэл цуцлах үндэслэл тогтоогдсон бол зайлшгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.3.1, 56.4.2 дэх заалтуудаар энэхүү мэдэгдлийг хүлээн авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөх ба Кадастрын хэлтсийн дарга нь эдгээр баримтыг хянаж үзсэний дараа эцсийн шийдвэрээ гаргах ёстой юм. Эцсийн шийдвэр гэдэг нь цуцлах үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч няцааж чадаагүй бол цуцлах, няцаасан бол цуцлах тухай мэдэгдлээ хүчингүй болгохын аль нэг гэсэн үг.

Ашигт малтмалын тухай хуулийн эдгээр зохицуулалтууд дээр дурдсан Захиргааны ерөнхий хууль батлагдахаас ч өмнө хуульчлагдсан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл анх олгох, хадгалах үйл ажиллагаа нь өөрөө нарийн дэг журамтай, өндөр шалгууртай тул энэ шалгуурыг хангаж нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд энэхүү 56.2, 56.3, 56.4 дэх заалтуудыг хууль тогтоогч хуульчилсан нь гарцаагүй.

Гэвч Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч нь хуулийн эдгээр зохицуулалтуудыг үл хайхран, дур мэдэн маргаан бүхий акт гаргасан нь буруу юм. Өөрөөр хэлбэл зайлшгүй Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, нарийвчилсан хуулиар зохицуулсан мэдэгдэх, тайлбар авах ажиллагааг хийгээгүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27, 28-р зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 56- р зүйлийн 56.2, 56.3, 56.4 дахь хэсгүүдийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 2-р сарын 14-ны өдрийн ... дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х-д хандаж, бичгээр гомдол гаргасан боловч 2020 оны 4-р сарын 3-ны өдөр ... албан бичгээр татгалзсан хариу өгсөн болно.

2. Ж ” ХХК-д ...  болон ...  тусгай зөвшөөрлийн талбайд уйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль “2009 онд УИХ-аас батлагдан гарснаас шалтгаалж Ж " ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-...  тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг болох 97,62 га, ...  тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

2015 оны 2-р сарын 18-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр энэхүү хуулийн 1-р зүйл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор гөологи, уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэсэн байдлаар өөрчлөгдсөн болно.

Энэхүү заалтаас харахад 2009 онд “урт нэртэй” хууль батлагдахаас өмнө Засгийн газрын тогтоолоор батлагдсан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй, түүний тулд тодорхой хугацааны дотор төрийн захиргааны байгууллагад өргөдлөө гаргах ёстой байна.

Нэхэмжлэгч Ж ” ХХК нь энэхүү шаардлагуудыг бүрэн хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дурдсан тусгай зөвшөөрлүүдийг манай компани 2006 болон 2007 онуудад буюу “урт нэртэй хууль” батлагдахаас ч өмнө шилжүүлэн авч эзэмшиж байсан.

Дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаас хойш 3 сарын дотор холбогдох төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт лицензийн талбайнууддаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ гаргаж байсан.

Энэхүү эхний нөхцөлд нийцэж байгаа, 2 дахь шаардлагыг биелүүлснээрээ манай компани холбогдох тусгай зөвшөөрлийн талбайнууддаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй болсон, ийм эрх зүйн харилцаа үүссэн болох нь тодорхой байна.

...  тусгай зөвшөөрлийн талбайн 97,62 га, ...  тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрэ******* хариуцагчаас шийдвэр гарган цуцалсан.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.3 дахь заалт, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсгүүдийг үндэслэдэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т “.хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцэ******* авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх. ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас цуцлахаар заасан байдаг.

Гэвч манай тусгай зөвшөөрлийг цуцлах, талбайгаас хасахдаа ямар нэгэн нөхөн олговор олгоогүй бөгөөд энэ нь “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56.1.3, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль’’-ийн 4.6 дахь (“Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно”) заалтууд буюу нөхөн олговор олгосны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн заалтуудыг шууд зөрчсөн.

Засгийн газрын 2010 оны 11 сарын 17-ны өдрийн 299-р тогтоолын хавсралтаар нөхөн олговор олгох журам баталсан байх ба түүнд Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн дагуу Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6, Засгийн газрын 2010 оны 299-р тогтоолоор батлагдсан журмын 5.2-оос харахад нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх үүсэхээр байхад хариуцагч дурдсан шаардлага хангагдаагүй буюу манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлах хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хууль зөрчсөн шийдвэр гаргаж байсан.

Апиваа субьектив эрхийг захиргааны байгууллага зөвхөн хуульд заасны дагуу, хуулиар олгосон боломжийн хүрэ******* хязгаарлаж, түүнд халдаж болно. Хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрлийнхөө хүрэ******* хөрөнгө мөнгө гаргаж үйл ажиллагаа явуулж байхад төр тухайн зөвшөөрлөө шууд хууль гаргах журмаар цуцлахаар болж, ингэхдээ зөвхөн нөхөн олговор авахаас өөр эрхгүй байхад нөхөн олговроо ч олгоогүй байж цуцалж, эрх хязгаарлаж, халдаж байгаа нь захиргааны байгууллагын хууль дээдлэх зарчимд нийцэхгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтууд бүрдүүлэхэд дараах нөхцөл байдал тодорхой болов. Тухайлбал, нэхэмжлэгчийн М\/-...  тусгай зөвшөөрлөөс хасагдсан талбайтай яг зэрэгцээд ...  тоот тусгай зөвшөөрөл, мөн манай ... тоот тусгай зөвшөөрлийн талбайтай зэрэгцээд ... , М\/-147... тоот тусгай зөвшөөрлүүд байгаа бөгөөд ялгаагүй гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагт багтаж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн лавлагаагаар, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн нотлох баримтуудаар дээрх ... , ... , М\/-147... тоот лицензийн талбайнууд нь бүхэлдээ хориглосон талбайгаас чөлөөлөгдөж, үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх лицензийн талбайнууд нь гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалтай гэж хасагдсан манай талбайнуудтай яг зэрэгцээ, тэр тусмаа илүү уулын амруугаа байрлалтайг лицензийн талбайнуудыг харуулсан лавлагаа зургуудаас тодорхой харах боломжтой.

Монгол Улсад хууль дээдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчим хэлбэрэлтгүй мөрдөгдөх учиртай. Нэгэнт бусад компаниуд ... , ... , ... ... тоот лицензийн талбайнууддаа уйл ажиллагаа явуулах боломжтой болсон байхад манай эзэмшлийн лицензийн талбайнуудад л уйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэх учиргүй. Хууль эрх тэгш үйлчилж, дээрх лицензүүдтэй яг адил нөхцөл байдалтай тул манай компани ч өөрийн лицензийнхээ талбайд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангагдах нь шударга ёсонд нийцнэ.

Иймд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 1 -р зүйлийг үндэслэн Ж ” ХХК-д ...  болон ...  тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг гаргаж өгнө үү.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Өвөрхөшөөтийн ам нэртэй 204.37 гектар талбайд ашиглалтын ...  дугаар тусгай зөвшөөрлийг 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ж  ХХК”-д олгосон.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан.

Тус тогтоолд хамрагдаж буй 7211 солбицлыг кадастрын мэдээллийн санд бүртгэхэд ашигт малтмал ашиглалтын ...  дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байна.

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын ...  дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй байна.

Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох хууль зүйн зохицуулалт байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ж ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хоёр шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” ... дугаар шийдвэрийн хүчингүй болгох шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Ихрийн ам нэртэй 77.09 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын ... тоот, мөн аймаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй 106.76 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын МV- 012806 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч Ж ” ХХК нь уг талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул ашигт малтмалын ашиглалтын ... , ...  тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... 5 тоот албан бичиг болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... тоотоор манай газарт мэдэгдсэн.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжэ******* хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 7.1.1-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжэ******* зохион байгуулж, биелэлтийг хангах” чиг үүрэгтэйгээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-11.2-д заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гарах эрхтэй бөгөөд энэ зүйлд заасан нөхцөл байдлыг өөрөө тогтоож, тайлбарлах эрхийг энэ хуулиар олгосон байна.

Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны ... дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... 5 тоот албан бичгээр ирүүлсэн ... дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Ж ” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын ... , ...  тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг заавал явуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл цуцлах дэс дарааллыг хэрэглэх ёстой гэсэн нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт, Ж ” ХХК-ийн ... , ... тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-т “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэсэн заалтыг үндэслэл болгосон байна.

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” үндэслэн гарсан Засгийн Газрын 2011 оны 174 /289 тогтоолоор хүчингүй болсон/, 2012 оны 194 1289 тогтоолоор 2 дахь заалтыг хүчингүй болгосон/, 2015 оны 289 дүгээр тогтоолуудыг гаргасан. Тус тогтоолд баталсан солбицлоор ашиглалтын ... бүхэлдээ, харин МВ-012806 тоот тусгай зөвшөөрлийн 204 гектар талбайн 97.62 гектар нь гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцал үүссэнийг БОАЖЯамны шинжээч нарын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн болон 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр тогтоогддог.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан.

Дээр дурдсан үндэслэлээр хязгаарласан хориглосон газарт ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглосон тул ... , ... тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Талуудын санал, үндэслэлийг сонслоо. Хариуцагч захиргааны байгууллага Засгийн газрын тогтоол, урт нэртэй хууль, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн ... дугаар тушаалаа гаргасан байна. Гэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргасан дүгнэлтээ хүчингүй болгосон байх тул түүнийг үндэслэн гарсан шийдвэрийг эргэн харах нь зүйтэй” гэв.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Ж ” ХХК-иас тус шүүхэд ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Ж ХХК-д ... , ...  дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх”-ээр нэмэгдүүлсэн, шүүх эдгээр үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрэ******* хэргийг шийдвэрлэсэн болно.

Ж ” ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй газар орших 204 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмалын ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байх ба Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т  заасны дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт Ж ” ХХК-ийн эзэмшиж буй ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэг хамрагдсанаар тухайн талбайтай давхцалтай 97.62 гектар талбайн хэсгийг цуцалж, давхцалгүй хэсгийг 106.75 гектар талбай байхаар солбицолд өөрчлөлт оруулсан үйл баримтууд тогтоогдов.

Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл  Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... 5 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хандаж “...ажлын хэсгээс гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаархи  ... дугаар дүгнэлт”-ийг хүргүүлсэн, уг дүгнэлтэд “...багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолууд болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сумын Засаг даргын албан бичгийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг судалж үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул...ашигт малтмалын ашиглалтын ... , ...  тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй, энэ дүгнэлтийг тус яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж хэрэгжилтийг эргэн танилцуулахыг ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон” байна.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... 5 тоот албан бичгээр ирүүлсэн ... дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Ихрийн ам нэртэй 77,09 гектар бүхий ...  тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн аймаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй 106,76 гектар бүхий ...  тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ж  ХХК нь уг талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын ... , ...  тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.

Нэхэмжлэгч уг шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...сонсох ажиллагаа явуулаагүй, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үндэслэлгүй, үйл ажиллагаа явуулаагүй, дүгнэлт нь хүчингүй болсон...” гэж тодорхойлсныг хариуцагч захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрөхгүй “маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, эрх бүхий захиргааны байгууллагаас ажлын хэсэг гаргаж шалгаад цуцлуулах дүгнэлт ирүүлсэн тул уг дүгнэлтийг үндэслэн цуцалсан, нийтийн ашиг сонирхлын үүднээс сонсох ажиллагаа хийгээгүйг хуулиар зөвшөөрсөн...” гэж тайлбарлан маргав.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж, мөн зүйлийн 56.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй...” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлахаар, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй байж болох”-оор тус тус заажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар бүхий “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг албан бичгээс үзвэл “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар дүгнэлт гарч Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээр тус газрын  Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар  шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ... , ...  тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна, гомдолд хавсаргасан баримт материалыг судлан үзэхэд Баянхонгор аймгийн Засаг дарга болон багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналууд нь хуулийн үндэслэлгүй, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхэд заасан хяналтын эрхээ хэрэгжүүлээгүй, харьяа төрийн болон мэргэжлийн хяналтын байгууллагуудын хяналт шалгалтын акт, дүгнэлт байхгүй, баримт нотолгоогүй санал ирүүлсэн... тул дүгнэлтийг цуцалж...шийдвэрлэснийг” эрх бүхий этгээдүүдэд мэдэгдсэн байна.

 Иймд маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар дүгнэлтэд үндэслэн гарсан боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар дүгнэлтийг тус яамны Сайд хүчингүй болгосон байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” ... дугаар шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “...байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэсэн үндэслэлээр цуцалсан хэдий ч ийнхүү цуцалсан үндэслэл нь хүчингүй болсноор нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ”…байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлгүй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хуульд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн...” гэж маргасны тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж, мөн хуулийн дугаар 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус зааснаар хариуцагч нь захиргааны шийдвэр гаргахад ажиллагаанд оролцогчоос тайлбар, санал гаргах боломж олгох, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс сонсох ажиллагаа явуулаагүй шалтгаанаа “байгаль орчинд хортой нөлөөлж байна…” гэх асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “нийтийн эрх ашиг”-т хамаарах асуудал гэж тайлбарлаж байгаа нь хууль бус бөгөөд энэ тохиолдолд хариуцагч сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотлоогүй тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч компаниас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр. ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэр дэх Гол мөрний урсац бүрэлдэх эхийн болон ойн сан бүхий газрын хилийн заагийг баталж, усны сангийн эргээс 50-д онцгой 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалган, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан байна.

Дээрхи хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хориглосон хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөлтэй хэдий ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүссэн тохиолдолд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх боломж энэ хуулиар нээгдсэн байна.

Тухайлбал, уг хуульд үндэслэн гарсан Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас уг тогтоолын дагуу хасагдсан хэсгийг, Засгийн Газрын 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй байгаа солбицлоор нь буцаан сэргээлгэх боломж нэхэмжлэгчид үүссэн байх тул хариуцагчийн гаргасан “...солбицолд өөрчлөлт орсон талбайг буцааж олгох хууль зүйн зохицуулалт байхгүй тул сэргээх боломжгүй”  гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хасагдсан талбайг буцаан олгох талаар зохицуулаагүй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.8-д “тусгай хэрэгцээний газар болон нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь тухайн талбайн хувьд давуу эрх бүхий этгээд байна.

Нөгөө талаар,  Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор хүсэлт гаргаагүй бол нөхөх олговор олгохгүй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Ж ” ХХК нь нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй, энэ талаар талууд маргаагүй болно

Нэхэмжлэгч Ж  ХХК” нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр, ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээлгэх хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст гаргасан болох нь Ашигт малтмалын газраас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Ж ” ХХК-д өгсөн хариу, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн … дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн … дугаар албан бичиг, түүнд хавсаргасан ирсэн бичгийн бүртгэлийн … дугаар карт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчид Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй байгаа солбицлоор нь талбайгаа буцаан сэргээлгэх боломж хуулиар олгогдсон, энэ боломжийн хүрэ******* нэхэмжлэгч компани нь хариуцагч захиргааны байгууллагад хандаж хүсэлтээ гаргасан, хүсэлт гаргасан нөхцөлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хуулиар зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчийн ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97,62 га талбайг сэргээсэн бүртгэл хийж тусгай зөвшөөрөлд тэмдэглэхийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Гурав. Ж ” ХХК-д ... , ...  дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ “...манай талбайтай яг зэрэгцээд …, 1.., 147... тоот тусгай зөвшөөрлүүд байдаг атал тэдгээр талбайнууд бүхэлдээ чөлөөлөгдөөд үйл ажиллагаагаа явуулж байна, хууль тэгш үйлчлэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчим мөрдөгдөх учиртай...” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгчийн үндэслэл болгосон дээрхи үйл баримтууд нь энэ маргааны хувьд хамааралгүй, өөрөөр хэлбэл дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн үндэслэл болон тухайн үйл баримтыг тогтоолгосноор ямар үр дагаварт хүрэхийг хүссэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдаж маргаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул ... , ...  дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагын төрлийг заасан, шүүхээс нэхэмжлэгчид тухайн харилцаа байгаа эсэхийг тогтоосноор тодорхой үр дагавар үүсгэх, эрхийн хамгаалалт үзүүлэх тохиолдолд энэ шийдвэрийг гаргах учиртай тул “эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчид тодорхой үр дагавар үүсгэх, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох эрхийн хамгаалалт үзүүлэх боломжгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Ж ” ХХК-иас гаргасан, “эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоох, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ж ХХК-ийн  ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 га талбайг сэргээсэн бүртгэл хийж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Ж ” ХХК-д ... , ...  дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ

ШҮҮГЧ                          Л.БАТБААТАР