| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/01900/И |
| Дугаар | 102/ШШ2024/02568 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/02568
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 1,039,240 төгрөгийг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,039,240 төгрөгийн үнэ бүхий цагаан будаг, замаск, жижиг шат зэргийг хүлээлгэн өгөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.Мд 1,039,240 төгрөгийн үнэ бүхий цагаан будаг, замаск, жижиг шатыг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Б СӨХ-нд хүлээлгэн өгөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,492 төгрөгөөс 14,746 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 14,746 төгрөг, улсын орлогоос 14,746 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б СӨХ-нд олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ