Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02569

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,804,500 төгрөгөөс 902,250 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 902,250 төгрөгийг П.Д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 120,450 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 120,450 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 120,450 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 120,450 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 120,450 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч П.Дд 902,250 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Б СӨХ-нд төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Даас улсын тэмдэгтийн хураамжид 26,204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б СӨХ-нд олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ