| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/01230/И |
| Дугаар | 102/ШШ2024/02678 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02678
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21,911,492.66 төгрөгийг хариуцагч Э.Э, Г.Б нар төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 4,191,492.66 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,180,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 4,180,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4,180,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4,180,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Э-дугаарт бүртгэлтэй 652 м.кв талбай бүхий газар, хариуцагч Г.Бын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг тоотод байршилтай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газраар хангахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нарт 21,911,492.66 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч М ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Э.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэлтэй 652 м.кв талбай бүхий газар, хариуцагч Г.Б өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг тоотод байршилтай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,934 төгрөгөөс 168,853 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 168,853 төгрөг, улсын орлогоос 200,081 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ