| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00352/И |
| Дугаар | 104/ШШ2024/00315 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 104/ШШ2024/00315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,*******, тоотод оршин суух, овогт ы /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 14.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.*******,
Хариуцагч: Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь Т.од холбогдуулан 14.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: би автомашин худалдан авах зорилгоор Т.ын Хаан банкны тоот дансанд өөрийн Голомт банкны тоот данснаас 14.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгсөн. Уг мөнгөөр автомашин худалдан авч надад өгөх ёстой байсан. Гэтэл тухайн мөнгөөр Т. нь Toyota Pruis маркийн улсын дугаартай автомашиныг ББСБ ХХК-тай гэрээ байгуулан худалдан авч өөрийн эзэмшилдээ авсан. Миний зүгээс автомашинаа авах, эсхүл мөнгөө буцааж авах талаар удаа дараа хэлсэн ба тухайн үед Т.той үерхэж байсан Д.гээр дамжуулан хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө буцааж авч чадаагүй байна. Иймд Т.оос 14.000.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: н., н. хоёр миний хүүхдүүд байгаа юм. Би хүүхдийнхээ хүүхдийг хардаг. Тэдний ажил Багахангай дүүргийн тэнд Мааньтын урд байдаг байсан. Тэндээс хүүхдүүдийг нь хичээл сургуульд нь хүргэж, авахад надад хол болохоор хүндрэлтэй байсан. Тиймээс н.д нада машин аваад өг гэж хэлсэн. Н. намайг та өөрөө авчих, би дараа нь мөнгийг нь өгье гэж хэлсэн. н. нь компанидаа Т., Д. нарыг ажилд авч Багахангай дүүрэгт байр авч өгч байсан юм. Намайг машин авна гэсэн болохоор н. надад Т. 14,000,000 төгрөгт машин олдоно. Тусалъя гэж байна гэж хэлсэн. Д. нь н.гийн хүүхдийг хардаг байсан юм. Т.той найзалж тусдаа гарч, хамт амьдарсан юм байна билээ. Энэ хоёр хүн манай охины ажилд тусалдаг. Тийм болохоор нь би машины мөнгөө Т.од шилжүүлж өгсөн. Тэгээд Т. машинаа авчихаад надад машин ч өгөөгүй, мөнгийг минь ч өгөөгүй. Худалдан авсан машинаа банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр авсан байна билээ. Машин авснаас нь хойш 4-5 хоногийн дараа төмөр замаар нүүрс ачихгүй гэсэн шийдвэр Засгийн газраас гарсан. Манай охины компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болж Т. ажилгүй болсон. Тэгээд маний мөнгөөр авсан машинаа унаад яваад өгсөн. н. миний өмнөөс Т.оос маш олон удаа мөнгийг минь нэхсэн боловч буцааж өгөөгүй. Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөх үедээ худлаа тайлбар өгсөн байна. Н.ын компани надад шагнал гэж өгсөн гээд байх юм. Нэг сар ажилласан хүнийг юу гэж тийм их хэмжээний мөнгөөр шагнах вэ дээ. Миний мөнгийг өгөхгүй гэж худлаа хэлж байна. Намайг танихгүй гэж хэллээ. 2019 онд би өөрийнхөө компанид хоёр сар ажиллуулж, цалин мөнгийг нь өгч байсан. н.тай ярихдаа мөнгийг нь өгнө гэж хэлээд байгаа юм. Надтай огт холбогдоогүй. Би мөнгөө авмаар байна гэв.
3. Хариуцагч Т. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: н. захирал 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. Шилжүүлэхээсээ өмнө 14.000.000 төгрөг шилжүүллээ шүү гэж хэлээгүй. Эгчийн дүү нааш цаашаа явах машин ав. Ойролцоогоор хэдэн төгрөгт машин авахаар байна гэж асууж байсан. Би 5.000.000-6.000.000 төгрөгт боломжийн машин авчих байх бодож байсан. Тэгээд намайг Багахангай дүүргээс Улаанбаатар хот руу дуудаж, Toyota Pruis авто машин үзээрэй гэж хэлсэн. Ямар учиртай юм бэ, би цалингаасаа төлөх юм уу гэж асуухад намайг хүн хүчгүй байхад та хоёрыг сайн ажилласан гэж өгч байгаа юм гээд 14.000.000 төгрөгийг миний дансанд хийсэн. 3.500.000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн яриад байгаа н. гэх эмэгтэйд өгсөн. 10.500.00 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан машиныг авсан. 2 жилийн хугацаагаар сар болгон 370.000 төгрөг төлдөг. н. надад хүн хүчгүй байхад сайн ажилласан гээд итгээд өгч байгаа. Буцааж авахгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийг би огт хараагүй. Би 2019 оны 10 дугаар сард би Зүүн хараагийн хорих ангиас суллагдаж гарсан. 2022 онд энэ хүмүүстэй холбогдсон. Өөр тайлбар байхгүй гэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт: Нэхэмжлэгч талаас 2022.10.03-ны өдрийн ЗБ1003220476 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Н.*******гийн Голомт банкны тоот дансны хуулга, 2022.10.03-ны өдрийн ЗГ1003220476 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ХХК-ийн 2024.05.22-ны өдрийн 6 тоот тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: би автомашин худалдан авах зорилгоор Т.ын Хаан банкны тоот дансанд өөрийн Голомт банкны тоот данснаас 14.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгсөн. Уг мөнгөөр автомашин худалдан авч надад өгөх ёстой байсан ч тухайн мөнгөөр Т. нь Toyota Pruis маркийн улсын дугаартай автомашиныг ББСБ ХХК-тай гэрээ байгуулан худалдан авч өөрийн эзэмшилдээ авсан. Надад өнөөдрийг хүртэл машин, мөнгийг буцааж өгөөгүй учир Т.оос 14.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Т. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: н. захирал 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний данс руу 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг хүн хүчгүй байхад сайн ажилласан, наад мөнгөөрөө машин ав, би буцааж авахгүй гээд өгч байгаа юм гээд өгсөн учир би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Голомт банк дахь нэхэмжлэгч Н.*******гийн тоот дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2022.10.01-ний өдөр 14.000.000 төгрөгийг хариуцагч Т.ын тоот данс руу хариуцагчид хамааралтай шилжүүлсэн байна.
4.2. Хариуцагч мөнгийг хүлээн аваагүй талаар маргахгүй байх бөгөөд гагцхүү 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******г бус н. захирал надад шилжүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
4.3. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд хариуцагч надад машин авч өгөх ёстой байсан ч авч өгөлгүй миний шилжүүлсэн 14.000.000 төгрөгөөр өөрөө машин худалдсан авсан гэж, хариуцагчийн хувьд 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.******* шилжүүлээгүй, н. захирал намайг сайн ажилласан тул энэ мөнгөөр автомашин худалдаж ав гэж шилжүүлсэн гэж тус тус маргаж байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчаар өөртөө автомашин худалдан авхуулах зорилгоор 14.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлах боловч хариуцагч би нэхэмжлэгчтэй уулзаагүй, н. эгч надад 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх талуудын тайлбар зөрүүтэй, талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй байна.
5.1. Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулсан байхыг шаардана.
5.2. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулахаар өгсөн депозит дансны хуулгыг үндэслэн 14.000.000 төгрөгийг гэрээний дагуу хариуцагч шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй, хариуцагчийн бид хоорондоо огт уулзаж байгаагүй гэх тайлбараар талуудын хүсэл зоригийг тайлбарлах боломжгүй, тэдгээрийн хүсэл зориг харилцан нийцээгүй байх тул шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
6.1. Хариуцагч Т. нь н. захирал намайг сайн ажилласан автомашин аваарай гэж 14.000.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
6.2. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ХХК-ийн захирал М.ын 2024.05.22-ны өдрийн 6 тоот ...Т. нь 2022 оны 8 сараас 2022 оны 12 сарын хооронд манай ХХК-д ажиллаж байсан нь үнэн...миний зүгээс болон ХХК-ийн зүгээс ямар нэгэн шагнал гэж мөнгө шилжүүлж өгсөн зүйлгүй гэх тодорхойлолтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол...хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заажээ.
7.1. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, хариуцагч хөрөнгө авч байгаа нь үндэслэлтэй болохоо нотлох үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа гэж үзэж, хариуцагч энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 14.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
8. Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.оос 231.162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч овогт ы оос 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.162 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.оос 231.162 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ