| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00323/И |
| Дугаар | 104/ШШ2024/00316 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 104/ШШ2024/00316
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,*******,од оршин суух, ын /РД:/
Зээлийн гэрээний үүрэгт 214,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Э. нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15774 тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатайгаар цахим зээлж авч 3 удаагийн нийт 31,760 төгрөгөөр зээлээ сунгаж үндсэн зээлийн төлбөрөө одоо хүртэл хийгээгүй байна. Иймд Э.ээс үндсэн зээл 80,000 төгрөг, хүү 107,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,544 төгрөг,нотариатын зардал 2,500 төгрөг нийт 214,644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бүрэн биелүүлж, зээл хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 214,644 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага 214,644 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,090 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 3,545 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 214,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,090 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 3,545 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Гэрэлтуяа улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,545 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ