Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2024/00324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн т оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс Налайхын цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаад 1993-1995 он хүртэл ХХК-д үргэлжлүүлэн ажилласан талаар баримт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жил хүрэхгүй байна. Надад ямар ч баримт байхгүй иймд намайг 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчноор ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын газрын 2024.04.29-ний өдрийн 402 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2024.04.25-ны өдрийн 744 тоот тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024.03.026-ны өдрийн 07/59, 07/83 тоот тодорхойлолт, Бүтээлч компанийн захирлын 26 дугаар тушаал, ХААХХҮ яамны СХ-ийн оёдлын үйлдвэрийн даргын 1992.01.03-ны өдрийн 01 дугаар тушаал, хавсралтын хамт, ХААХХҮ яамны СХ-ийн оёдлын үйлдвэрийн даргын 1991.11.13-ны өдрийн 164 дугаар тушаал, хавсралтын хамт, ХААХХҮ яамны СХ-ийн оёдлын үйлдвэрийн даргын 1991.07.19-ний өдрийн 113 дугаар тушаал, хавсралтын хамт, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.*******, М.*******ийн мэдүүлэг, Налайхын оёдлын үйлдвэрийн 70 жилийн ойд зориулсан эргэн дурсахуйн ном зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.******* хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байх тул 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн т оёдолчноор ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. С.*******ийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Архивын газрын 2024.04.29-ний өдрийн 402 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2024.04.25-ны өдрийн 744 тоот тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024.03.026-ны өдрийн 07/59, 07/83 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын газрын 2024.04.29-ний өдрийн 402 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2024.04.25-ны өдрийн 744 тоот тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024.03.026-ны өдрийн 07/59, 07/83 тоот тодорхойлолт, Бүтээлч компанийн захирлын 26 дугаар тушаал, ХААХХҮ яамны СХ-ийн оёдлын үйлдвэрийн даргын 1992.01.03-ны өдрийн 01 дугаар тушаал, хавсралтын хамт, ХААХХҮ яамны СХ-ийн оёдлын үйлдвэрийн даргын 1991.11.13-ны өдрийн 164 дугаар тушаал, хавсралтын хамт, ХААХХҮ яамны СХ-ийн оёдлын үйлдвэрийн даргын 1991.07.19-ний өдрийн 113 дугаар тушаал, хавсралтын хамт, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.*******, М.*******ийн мэдүүлэг, Налайхын оёдлын үйлдвэрийн 70 жилийн ойд зориулсан эргэн дурсахуйн ном зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч С.******* нь 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Налайх дүүргийн Цэргийн ангийн үйлдвэрт оёдолчноор, 1993 оны 5 дугаар сарын 07-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Бүтээлч компанид оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч С.*******ийг 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Налайх дүүргийн Цэргийн ангийн үйлдвэрт оёдолчноор, 1993 оны 5 дугаар сарын 07-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бүтээлч компанид оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-г 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн Цэргийн ангийн үйлдвэрт оёдолчноор, 1993 оны 5 дугаар сарын 07-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бүтээлч компанид оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ