Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2024/00326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ц.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ш.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ц.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Э.******* нь ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, Налайх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт хотхоны дугаар байрны 5 давхарт , 2 өрөө, 67 м/кв орон сууцыг бариулан авахаар 110.550.000 төгрөгийг бүрэн төлсөн болно. Уг барилга нь ашиглалтад орж, Налайх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт уг орон сууцыг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 34 тоот актаар хүлээн авч, одоо болтол амьдарч байна. Дээрх орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг авахаар удаа дараа хүсэлт ХХК-д гаргасан боловч, одоо болтол улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иймд Налайх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт хотхоны дугаар байрны 5 давхарт , 2 өрөө, 67 м/кв орон сууцыг Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж, Э.*******т хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч Налайх дүүргийн Иргэний хэргийн анханы шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 104/ШЗ2024/01330 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хаягт бүртгэлгүй тул хэргийн хэрэгсэхгүй болгожээ.

Иймд ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ц.*******, Д.******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч талаас 2021.11.08-ны өдрийн 34 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.13-ны өдрийн 104/ШЗ2024/01330 дугаар шүүгчийн захирамжыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ц.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Э.******* нь ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, улмаар орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах гэсэн боловч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******, менежер Д.******* нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.13-ны өдрийн 104/ШЗ2024/01330 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******, менежер Д.******* нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч ХХК /РД:/ нь хамгийн сүүлд Улаанбаатар хот, , тоот хаягт байрлаж байсан байна. Гүйцэтгэх захирал Ц.*******, менежер Д.******* нарын утас /

5. Дээрх баримтаас өөр ХХК, түүний гүйцэтгэх захирал Ц.*******, менежер Д.******* нарыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ХХК, түүний гүйцэтгэх захирал Ц.*******, менежер Д.******* нарыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ХХК, түүний гүйцэтгэх захирал Ц.*******, менежер Д.******* нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ