Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2024/00327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатад машинистаар, 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын хивсний комбинатын Ээрэх үйлдвэрт операторчоор, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинатын Ээрэх үйлдвэрийн самнах цехэд самнагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Орон сууц нийтийн аж ахуйн газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Д.******* 1969 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Бага насаа Эрдэнэт хотод өнгөрүүлсэн. 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь Ойн техник мэргэжлийн сургуульд суурь машинист мэргэжлээр төгсөөд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатад машинистаар 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл томилогдон ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа гарсан. 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын хивсний комбинатын Ээрэх үйлдвэрт операторчоор, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинатын Ээрэх үйлдвэрийн самнах цехэд самнагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Орон сууцын нийтийн аж ахуйн газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тэтгэвэрт гарах гэтэл зарим байгууллагад ажиллаж байсан орсон, гарсан тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн учир дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч талаас Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023.10.17-ны өдрийн 275, 276, 277, 278, 279, 280 тоот тодорхойлолтууд, *******ийн *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрдэнэт хот Хивсний комбинатын даргын 1992.02.27-ны өдрийн 09 дугаар тушаал, хавсралтын хамт, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 32 дугаар тушаал, БНМАУ-ын Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1987.07.22-ны өдрийн 2 дугаар тушаал, хавсралтын хамт, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1989.06.24-ний өдрийн 182 дугаар тушаал, хавсралтын хамт, Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 1992.03.10-ны өдрийн 10 дугаар тушаал, хавсралтын хамт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн дэвтэр зөрчилгүй боловч түүний ажилд орсон, гарсан тушаалууд архивт хадгалагдаагүй тул 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатад машинистаар, 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын хивсний комбинатын Ээрэх үйлдвэрт операторчоор, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинатын Ээрэх үйлдвэрийн самнах цехэд самнагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Орон сууц нийтийн аж ахуйн газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Д.*******гийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилгүй боловч түүний ажилд орсон, гарсан тушаалууд архивт хадгалагдаагүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023.10.17-ны өдрийн 275, 276, 277, 278, 279, 280 тоот тодорхойлолтуудоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Хэрэгт авагдсан *******ийн *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрдэнэт хот Хивсний комбинатын даргын 1992.02.27-ны өдрийн 09 дугаар тушаал, хавсралтын хамт, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 32 дугаар тушаал, БНМАУ-ын Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1987.07.22-ны өдрийн 2 дугаар тушаал, хавсралтын хамт, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1989.06.24-ний өдрийн 182 дугаар тушаал, хавсралтын хамт, Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 1992.03.10-ны өдрийн 10 дугаар тушаал, хавсралт зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатад машинистаар, 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын хивсний комбинатын Ээрэх үйлдвэрт операторчоор, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинатын Ээрэх үйлдвэрийн самнах цехэд самнагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Орон сууц нийтийн аж ахуйн газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******г 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатад машинистаар, 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын хивсний комбинатын Ээрэх үйлдвэрт операторчоор, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинатын Ээрэх үйлдвэрийн самнах цехэд самнагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Орон сууц нийтийн аж ахуйн газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-г 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатад машинистаар, 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын хивсний комбинатын Ээрэх үйлдвэрт операторчоор, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинатын Ээрэх үйлдвэрийн самнах цехэд самнагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Орон сууц нийтийн аж ахуйн газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ