Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0347

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалз*******ыг

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “Х******* ******* *******” ТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газрын даргад холбогдох “Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гарга******* хүсэлтдээ: ““Х******* ******* *******” ТББ-ын -2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх явцад 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын 87 дугаар тогтоол гарч 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул тус шүүхэд гарга******* нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Х******* ******* *******” ТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газрын даргад холбогдох “Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гарга******* байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалз*******аа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалз*******ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалз******* этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарла******* бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарла******* баримт дээр гарыг үсэг зур******* болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х******* ******* *******” ТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газрын даргад холбогдох “Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалз*******ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалз******* этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН