Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0313

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдарын дүгнэлттэй, Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Баасанбатад холбогдох зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдар Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Баасанбатын гаргасан 0154588 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн бөгөөд “...улсын байцаагч Б.Баасанбат нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөж буй хүчин төгөлдөр Зөрчлийн тухай хуулийг баримтлаагүй Н.Уранчимэгт Зөрчлийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 000  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Баасанбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас гаргасан 0154588 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шийтгэлийн хуудсыг өөрчилж бичихэд татгалзах зүйлгүй” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эсхүл татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Баасанбат нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдарын тус шүүхэд гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Баасанбат нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдарын Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Баасанбатад холбогдуулан гаргасан “0154588 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Баасанбат бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                       Н.ДУЛАМСҮРЭН