Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 132/ШШ2024/00184

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 132/ШШ2024/00184

Б аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* аймгийн М******* сум, 1 дүгээр баг, Жаргалан гэх газарт оршин суух, Ц******* овогт Д*******гийн Н******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00153/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210 дугаартай тушаалаар Химийн зуухны галчаар томилогдон ажилласан. 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршооллын даргын 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 тоот тушаалаар 07 дугаар сарын 27-ны өдрөөс барилгачин ачигчаар ажилд орж, 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалаар ачигчийн ажлаас чөлөөлөгдөх хүртэл 1 жил, 11 сар ажилласан байх бөгөөд дээрх ажилд орсон тушаалд миний нэрийг Нямсүрэн гэж буруу бичсэн зөрчил гарсан тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Б аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай Д.Н*******гийн Б аймгийн Б хангай хоршоололд 1985 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Ахуйн үйлчилгээний комбинатын 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт /хэргийн 7-8-р хуудас/,

-Б аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210 дугаартай Д.Н химийн зуухны качегараар ажилд түр авах тухай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Нийтийн аж ахуйн үйлчилгээний харъяа ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 11-12-р хуудас/,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын т******* архивын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаартай Д.Н*******гийн хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа /хэргийн 13-р хуудас/,

-Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршооллын даргын 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай Д.Н ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 14-р хуудас/,

-Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 15-р хуудас/,

-Нэхэмжлэгч Д.Н*******гээс Г.Г*******д олгосон итгэмжлэл /хэргийн 17-18-р хуудас/,

-Нэхэмжлэгч Д.Н*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар/ хэргийн 19-р хуудас/,

-Шүүх санаачлагаараа Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/272 дугаартай албан бичгээр Д.Н*******гийн ХААТР-11 маягтын хуулбар /хэргийн 31-32-р хуудас/-ыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн болон ажилд томилогдсон тушаалд нэрийг Д.Нямсүрэн гэж буруу бичсэн зөрчил гарсан тул Б аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл химийн зуухны галчаар, Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршоололд 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл барилгачин, ачигчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршооллын даргын 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай Ажилд авах тухай тушаалд Д******* овогтой Нямсүрэн гэж бичжээ.

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, цэргийн алба хаасан лавлагаа болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-11 магятад түүний овог нэрийг Д*******гийн Н******* гэж бүртгэсэн байна.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Д.Н******* нь Б аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл химийн зуухны галчаар, Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршоололд 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл барилгачин ачигчаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Б аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай Д.Н*******гийн Б аймгийн Б хангай хоршоололд 1985 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Ахуйн үйлчилгээний комбинатын 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, /Хүснэгтэд Н******* гэсэн нэр бичигдсэн байна./

-Б аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210 дугаартай Д.Н химийн зуухны качегараар ажилд түр авах тухай тушаалын хуулбар,

-Нийтийн аж ахуйн үйлчилгээний харъяа ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаартай Д.Н*******д ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын т******* архивын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаартай Д.Н*******гийн хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа,

-Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршооллын даргын 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай Д.Н ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай Д.Н*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Д.Н*******гийн ХААТР-11 маягтын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц******* овогт Д*******гийн Н******* /рд:ГЮ*******/-г Б аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл химийн зуухны галчаар, Б аймгийн нэгдэл дундын Бхангай хоршоололд 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл барилгачин ачигчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ