| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/03715/И |
| Дугаар | 102/ШШ2024/02880 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/02880
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2024/02880 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч .............н нэхэмжилсэн 1 172 200 /нэг сая нэг зуун далан хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагч ............... бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 146 500 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 146 500 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 146 500 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 146 500 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 146 500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 146 500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 146 500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 146 500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар ...............аас 16 339 /арван зургаан мянга гурван зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН