| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00155/И |
| Дугаар | 132/ШШ2024/00183 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00183
| 2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 132/ШШ2024/00183 | Б аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ул******* хот, С******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, А******* овогт Д*******гийн Ц******* /рд:ГЕ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00155/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Ц******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ц******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Б аймгийн М суманд 1984 оны 01 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал, 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 08 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Б аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай Д.Ц*******гийн цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Нэхэмжлэгч Д.Ц*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 9-р хуудас/,
3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ц.Х, Д.П нараас мэдүүлгийг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч Д.Ц******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Б аймгийн М сумын нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
4.Д.Ц******* нь Б аймгийн М сумын нэгдэлд 1984 оны 01, 08-09 дүгээр сар, 1985 оны 06-08 дугаар сар, 1987 оны 07-10, 12 дугаар сар, 1988 оны 08-12 дугаар сар, 1989 оны 08, 10 дугаар сар, 1990 оны 08 дугаар саруудад тус тус малчнаар ажиллаж байсан болох нь:
- Б аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай Д******* овогтой Ц******* нь Б аймгийн М сумын нэгдэлд 1984, 1985, 1987, 1988-1990 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-гэрч Б.Пийн: Д.Ц******* нь 1984 онд Б аймгийн М сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ээж, аавын хамт мал маллаж байсан. Нэгдлээс гарсан оныг нь сайн санахгүй байна. Хүнтэй суугаад Ул******* хот руу шилжсэн. Нэгдэл 1990 онд татан буугдсан. Суурин дээр нь компани байгуулагдсан гэх мэдүүлэг,
- гэрч Ц.Хын: Д.Ц******* нь 1984 онд Б аймгийн М сумын нэгдэлд саальчин, малчнаар 1990 он хүртэл ажилласан. Тухайн үед нэгдлийн даргаар Дайнуу гэдэг хүн ажиллаж байсан. Ц******* нь ажиллаж байхдаа 1988 онд хүүхэд төрүүлсэн. Нэгдэл 1991 онд татан буугдсан ба суурин дээр нь ХК байгуулагдсан. Д.Ц******* уг компанид ажиллаагүй гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А******* овогт Д*******гийн Ц******* /рд:ГЕ98111341/-г Б аймгийн М сумын нэгдэлд 1984 оны 01, 08-09 дүгээр сар, 1985 оны 06-08 дугаар сар, 1987 оны 07-10, 12 дугаар сар, 1988 оны 08-12 дугаар сар, 1989 оны 08, 10 дугаар сар, 1990 оны 08 дугаар саруудад тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ