| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0129/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/124 |
| Огноо | 2017-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Х.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн 1736000680054 дугаартай, 178/2017/0129/Э/ индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 39 настай,эрэгтэй, ард казак, ******* регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн ******* тоотод 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.*******ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.*******н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Ховд аймгийн Жаргалант сумын багийн ******* тоотод өөрийн нөхөр *******тэй маргалдаад ******* гэрээс гараад явчихаар нь нөхрийн ах ******* руу залгаад “ танай дүү надтай хэрүүл хийж байгаад гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал Х.******* ах ирээд миний хацар луу 2 алгадчихаад гараад явсан гэжээ./хх 11-12-р хуудас/
2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 428 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.*******ны биед гэмтэл учирсан байна.
2.Б.*******ны биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Б.*******ны биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4.Б.*******ны биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Д.Тогтох гэжээ. / хх-5-р хуудас/,
Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Ховд аймгийн Ховд сумын ******* багт байх гэртээ байж байтал манай дүү *******ийн эхнэр *******н залгаад “******* бид хоёр маргалдаад, ******* гараад явчихлаа.” гэхээр нь би шууд Ховд аймагт ирээд дүү *******ийн гэрт очтол *******н гэртээ ганцаараа байж байхаар нь уур хүрээд хацар луу нь гараараа хоёр алгадчихаад яваад өгсөн.Тухайн үед би эрүүл байсан гэх мэдүүлэг зэрэг баримт болно.
Шүүгдэгч Х.******* нь Б.*******ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 428 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-34-р /-аар тогтоогдож байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн болох нь хохирогч Б.*******ны ... би Х.*******гаас хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо санал, гомдол байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү./хх 52-р хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн хөлдөөгч битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдтөл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шируши ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шируши ******* овогт *******гийн *******г 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
4.Эрүүгийн 1736000680054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******гийн эзэмшлийн хөлдөөгч битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 5/34 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг төлбөр төлөгдтөл хэвээр үлдээсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form