Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0311

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн ан******* шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Н*******гийн дүгнэлттэй, Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч О.Х*******т холбогдох зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Н******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х******* нь “Н******* *******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний ******* засварын ажлыг хийж байсан “Х******* *******” ХХК-ны жолооч Ц.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хийн дугуй индүүдэгч машинд дайруулж нас барсан гэх хэргээс Б.С*******, Х.Т нарыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар тус дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуророос ирүүлсэн материалыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шалгажээ.

Гэтэл прокуророос дээрх үйлдлүүдэд нь Х.Т, Д.Б нарыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, Б.С*******ийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх эхэсгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Б.С*******, Х.Т, Д.Б нар нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам *******гаж ажиллаагүй” гэх заалтыг зөрчсөн гэж тус бүрийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан 0149107, 0147599 дугаартай шийтгэлийн хуудсыг, Д.Бийг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож шийтгэл оногдуулсан 0147600 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч О.Х*******  шүүхэд гаргасан тайлбартаа: “...улсын байцаагч О.Х******* би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5054 тоот албан бичгээр дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн 13 хуудас бүхий материалыг бичиг хэргээр дамжуулан хүлээн авсан.

Уг хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дүүргийн прокурорын тогтоол, дүүргийн прокурорын газраас Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/2596 дугаар хэргийг мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн захиргааны арга хэмжээ тооцуулах тухай албан бичиг болон хэрэгт холбогдох бусад материалууд хавсрагдсан байсан.

Иймээс О.Х******* би энэхүү эрх бүхий байгууллагуудын албан бичиг, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын дагуу Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу хэргийн холбогдогчдод буюу албан бичигт нэр дурдагдан ирсэн иргэдэд торгууль ногдуулан шийдвэрлэсэн.

Гэвч уг хэрэгт 2020 онд дахин эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм байна.

О.Х******* би ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу дүүргийн прокуророос ирүүлсэн албан бичиг, тогтоолын хүрээнд арга хэмжээ тооцсон гэдгийг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүсч байна. Учир нь манай байгууллага торгуулийн хуудас хүчингүй болох үед улсын байцаагчдад сахилгын арга хэмжээ авдаг. Иймээс шүүхийн шийдвэртээ тухайн үед хүчин төгөлдөр байсан прокурорын даалгаврын дагуу торгууль тавьсан гэдгийг тусгаж өгнө үү” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эсхүл татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч О.Х******* нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Н******* тус шүүхэд гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаартай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд хариуцагч Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч О.Х******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Н*******гийн улсын байцаагч О.Х*******т холбогдуулан гаргасан “0149107, 0147599 дугаартай шийтгэлийн хуудсыг, Д.Бийг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож шийтгэл оногдуулсан 0147600 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч О.Х******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН