Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02918

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02918

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.... дүүрэг, .... дугаар хороо, .... давхарт ....тоотод байрлах, регистр ...., ......,

Хариуцагч:Баянгол дүүрэг, .... дүгээр хороо, .....дугаар гудамж, ....тоотод оршин суух, регистр Ч...., Г..............,

Нэхэмжлэлийн шаардлага:1 739 587 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..............нь хариуцагч ..........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 739 587 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

...... нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно.Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 7 сарын 01-ний өдрийн 11140778 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 1 260 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг.Хариуцагч нь зээлийн гэрээ болон Ард апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дууссан, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүүг зогсоосон, одоо зээлийн үндсэн төлбөр 1,222,200 төгрөг, үндсэн хүү 517,387 төгрөг нийт 1,739,587 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч хариу тайлбартаа:Би ........... аппликэйшнээс 2020 оны 2 сарын 27-ны өдөр 1,260,000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.Би сар болгон хүүг төлж байсан.Үндсэн зээлээс 1,942,000 төгрөг төлсөн, хүү 3,681,807

төгрөгийг 2020 оноос 2022 он хүртэл 2 жилийн хугацаанд төлсөн.Би зээл төлөх боломжгүй байгаа гэдгээ удаа дараа хэлсэн, анхны авсан зээл 1,300,000 төгрөгөө төлье, үлдсэн мөнгийг төлөх боломжгүй, өр зээл ихтэй гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ................ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Гүйцэтгэх захирал томилох тухай 2024/11 дугаартай тогтоол, Харилцагчид үйлчилгээ үзүүлэх 20219 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гэрээ, мөн өдрийн хэрэглээний зээл, цахимаар зээлийн хүсэлт гаргах, ашигласан зээлийг эргэн төлөх баталгаа, зээлийн дансны хуулгыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ..............-ийн нэхэмжлэлээс 1 721 254 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 18 333 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагчаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 222 200 төгрөг, үндсэн хүү 517 387 төгрөг нийт 1 739 587 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Нэхэмжлэлээс 1 300 000 төгрөгийг төлнө, бусдыг нь төлөх боломжгүй, өөр өр зээл ихтэй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн харилцагчид үйлчилгээ үзүүлэх 20219 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гэрээ, мөн өдрийн хэрэглээний зээл, цахимаар зээлийн хүсэлт гаргах, ашигласан зээлийг эргэн төлөх баталгаа, зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч .......... нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 1 260 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс үндсэн зээлийн төлбөрт 1 222 200 төгрөг, зээлийн хүүд 499 054 төгрөг төлөөгүй байгаа болох нь зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч байгууллага нь үндсэн зээлийн үлдэгдэл 1 222 200 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг талууд тохиролцсон байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүүгийн төлбөрт 499 054 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагчийг зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, өр зээл ихтэй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 712 254 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 18 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч...............1 721 254 /нэг сая долоон зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулан .-д олгож, 18 333 /ар..............ван найман мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ..........гээс 42 490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН