| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0132/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/125 |
| Огноо | 2017-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн 1736000000060 дугаартай, 178/2017/0132/Э/ индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ард мянгад, ******* регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Ховд аймгийн Мянгад сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.******* нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Н.cыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед би хичээлээ тараад найз *******гийн хамт Цамбагарав зочид буудлын өмнө явж байтал Б.******* *******-******* ХОА улсын дугаартай машинтай ирээд намайг хүчээр машиндаа суулгаж яваад цэнгэлдэх хүрээлэнгийн ард голын эрэг дээр ирээд намайг машин дотроо янхан, гичий гэх мэтээр хэлээд үсдээд зүүн хацар луу 4-5 удаа алгадсан. Тухайн үед хамраас цус гараад би тээврийн хэрэгслээс нь цусаа угаах гээд буутал араас толгой руу гараараа нэг удаа цохисон гэжээ./хх 10-11-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал найз Н.******* над руу залгаад захын доод талаас ирээд намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь очоод бид хоёр Цамбагарав зочид буудлын өмнө явж байтал *******-******* ХОА улсын дугаартай цэнхэр өнгийн IST маркийн тээврийн хэрэгсэл урдуур орж хөндлөн зогсоод Н.*******тай өмнө нь үерхэж байсан Л.******* гэх залуу бууж ирээд Н.*******ыг суу гэж загнаад машиндаа суулгаад аваад явсан. Би гэр лүүгээ харьсан гэжээ. /хх 14-р хуудас/
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Н.*******ын биед тархи доргилт, зүүн шанаанд 3х3 см хаван хавдар, хүзүүний зүүн урд хэсэгт 2.5х2см, 2х1 см, 1х0.5 см тус тус цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Н.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 3.Н.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан, шинжээч Б.Цэндхүү гэжээ. / хх-16-р хуудас/,
Шүүгдэгч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед би өөрийн эзэмшлийн *******-******* ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн IST маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал Цамбагарав зочид буудлын урд Н.******* нэг залуутай явж байхаар нь урдуур нь орж хөндлөн зогсоод Н.*******ыг татаж машиндаа суулгаад цэнгэлдэх хураалангийн ар талд голын эрэг дээр очиж зогсоод тээврийн хэрэгсэл дотроо Н.*******ын хацар луу 2 удаа алгадсан.Тэгээд бид хоёр хэсэг ярилцаж сууж байгаад 21 цагийн үед Н.*******ыг гэрт нь хүргэж өгчихөөд би гэр лүүгээ явсан. Н.*******тай өмнө нь үерхэж байгаад эцэг эх нь зөвшөөрөхгүй болохоор хүүхдээ авхуулсан, үүнээс болж бид хоёр салсан. Тухайн үед Н.******* өөр залуутай явж байхаар нь уур хүрээд ийм үйлдэл гаргасан гэх мэдүүлэг зэрэг баримт болно.
Шүүгдэгч Л.******* нь Н.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.*******гийн мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-36-р /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн болох нь хохирогч Н.*******ын ... би Л.*******ээс хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо санал, гомдол байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү /хх 55-р хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн *******-******* ХОҮ улсын дугаартай IST маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
4.Эрүүгийн 1736000000060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.*******ийн эзэмшлийн *******-******* ХОҮ улсын дугаартай IST маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг төлбөр төлөгдтөл хэвээр үлдээсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Л.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form