| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00499/И |
| Дугаар | 104/ШШ2024/00330 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 104/ШШ2024/00330
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, Налайх, ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Налайх, ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Т.******* нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хор уршигт 198.000 төгрөг гаргуулахаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШЗ2024/00243 дугаартай захирамжаар хариуцагч Т.******* нь нэхэмжлэлд дурдсан Налайх дүүргийн *******, ******* тоотод оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.******* хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч талаас Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШЗ2024/00243 дугаар шүүгчийн захирамжыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Налайх, ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Налайх, ******* нь Т.*******ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 198.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн *******ы оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШЗ2024/00243 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Т.*******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
4. Хариуцагч ийн ******* нь хамгийн сүүлд Улаанбаатар хот, ******* *******, ******* тоот хаягт амьдарч байсан байна.
5. Дээрх баримтаас өөр Т.*******ыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ийн ******* /РД:/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.*******ыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжиаас чөлөөлөгдснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ