| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00433/И |
| Дугаар | 104/ШШ2024/00331 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 104/ШШ2024/00331
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын харьяа Туяа нэгдэлд илгээлтээр гарч ажилласан. Улмаар 1990 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Туяа нэгдлийн зөвлөлийн даргын тушаалаар мэргэжлийн малчин бэлтгэх 3 дугаар курст суралцаж төгссөн. Ингээд өмч хувьчлал явагдаж нэгдлээс гарсан. Ажиллаж байх хугацааны болон ажлаас орсон, гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн цэс зэрэг нотлох бичиг баримтууд Эрдэнэ сумын архивт хадгалагдаж байсан бөгөөд тус архивын газарт гал гарч шатсаны улмаас устаж үгүй болсон. Архиваас шүүлгэж үзэхэд ямар ч материал гарч ирэхгүй байх тул одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил хүрэхгүй байна. Иймд 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч талаас Архивын газрын 2024.04.22-ны өдрийн 387 тоот тодорхойлолт, Төв аймгийн архивын тасгийн 2024.04.18-ны өдрийн 265 тоот тодорхойлолт, Ардын боловсролын яамны техник мэргэжлийн сургуулийг удирдах газраас С.*******д олгосон үнэмлэх, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1989.04.18-ны өдрийн 11 дугаар тушаал, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1990.01.16-ны өдрийн 02 дугаар тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1989.11.21-ний өдрийн 28 дугаар тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1989.11.21-ний өдрийн 28 дугаар тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1990.01.16-ны өдрийн 02 дугаар тушаал, хавсралтын хамт, фото зураг зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Б.*******, Ж.******* нарын мэдүүлэг, С.*******гийн ХААТР-1, ХААТР-21 маягтуудыг бүрдүүлсэн байна..
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С.*******гийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. С.*******гийн хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бичиг баримт үрэгдсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Архивын газрын 2024.04.22-ны өдрийн 387 тоот тодорхойлолт, Төв аймгийн архивын тасгийн 2024.04.18-ны өдрийн 265 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.2. Хэрэгт авагдсан Архивын газрын 2024.04.22-ны өдрийн 387 тоот тодорхойлолт, Төв аймгийн архивын тасгийн 2024.04.18-ны өдрийн 265 тоот тодорхойлолт, Ардын боловсролын яамны техник мэргэжлийн сургуулийг удирдах газраас С.*******д олгосон үнэмлэх, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1989.04.18-ны өдрийн 11 дугаар тушаал, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1990.01.16-ны өдрийн 02 дугаар тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1989.11.21-ний өдрийн 28 дугаар тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1989.11.21-ний өдрийн 28 дугаар тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1990.01.16-ны өдрийн 02 дугаар тушаал, хавсралтын хамт, фото зураг, гэрч Б.*******, Ж.******* нарын мэдүүлэг, С.*******гийн ХААТР-1, ХААТР-21 маягтууд зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч С.******* нь 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч С.*******г 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ