Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/123

 

 

                                 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Л., Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л., Д. нарт холбогдох эрүүгийн 1736000770053 дугаартай, 178/017/0130/Э/ индекстэй хэргийг 017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1975 оны 1 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, ард дөрвөд, ******* регистрийн дугаартай,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт  оршин суух, ******* ******* овогт *******гийн

.Монгол улсын иргэн, 1983 оны 0 дугаар сарын 3-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 3 настай, эмэгтэй, ард дөрвөд, регистрийн дугаартай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багийн - тоотод оршин суух, овогт ын

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Л. нь ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт 017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д. нь ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт 017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Л.тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зах дээр Д.гийн лото руу ороод 500 төгрөг тавьчихъя гэхэд Д. ”би гарлаа“ гээд надаас түрүүлж гараад лотоныхоо хаалгыг цоожилчихсон.Тэгээд удалгүй хүрч ирээд миний цамцны захаас барьж аваад шууд татахаар нь би Д.г бариад авсан чинь миний үснээс татаад миний нүд, шүд рүү цохиод, миний хүзүүг маажсан. Удалгүй Д.гийн ээжийнх нь дүү ирээд “больцгоо” гээд бид хоёрыг салгах гэтэл Д. намайг тавихгүй

“ би энийг ална, эсвэл энүүгээр алуулна” гэж хэлээд намайг дагуулаад захын дээд талын  цагаан худагны хажууд ирээд миний үснээс татаад цамц ******* дээгүүр гаргаад ирэхээр нь би гараа атгаж байгаад нэг цохисон чинь Д.гийн урууланд цохигдсон.Тэгээд бид хоёр салаад Д. цагдаа дуудаад бид хоёр цагдаа дээр ирсэн гэжээ./хх 10-р хуудас/  

Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би зах дээр лотогоо тоглуулаад байж байтал Л. орж ирээд 500 төгрөг тавиад аваад байсан.Тэгэхээр нь би явж бие заслаа” гэхэд  гарахгүй, “чи яв, би байж байя” гээд байхаар нь лото дотроо цоожилчихоод бандийг манай лотоны хаалга онгойлгоод өгчих гээд явуулсан чинь Л. лотоноос гарахгүй байхаар нь би очоод гаргах гэтэл миний хацар луу цохиод авсан.Чи яагаад миний хацар луу цохиж байгаа юм бэ гэхэд миний баруун талын бөгс рүү өшиглөсөн.Тэгээд би цамцнаас нь зуурсан чинь чамайг ахын чинь хажууд очиж ална гээд байж байтал манай ах ирээд салгах гэхээр би салаагүй. Тэгээд бид хоёр зууралдаад захын дээд талын худагны тэнд Л. миний хүзүүний зүүлтийг таслаад шидчихээр нь би цамцнаас нь зуурсан чинь Л. гараа атгаж байгаад миний уруул руу шүд хавсраад цохисон. Тэгээд миний амнаас цус гарахаар нь би цагдаа дуудсан гэжээ. / хх-13-1-р хуудас/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би зах дээр биллярд дээр зогсож байтал Л., Д. нар хоорондоо зодолдож байхаар нь би очиж салгасан чинь дахиад хоорондоо барилцаж аваад Л.ыг Д.  хүзүүнээс нь маажаад цохисон.Тэгтэл Л. Д.гийн шанаан тус газар луу цохиод уруулаас нь цус гаргасан байсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад захын дээд талын ХААН банкны гадна очсон байсан гэжээ./хх-15-р хуудас/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би зах дээр биллярд тоглуулаад байж байтал Д., Л. нар хоорондоо зодолдож байгаад нэгнийгээ ална гээд лотон дотроос гарч ирээд Д. нь Л.ын нүүр хүзүүнээс нь маажаад хувцсыг нь урсан. Тэгээд чамайг зам руу гаргаж машинд дайруулж ална гээд барьцалдаад аваад явсан.Удалгүй Л. буцаж ирээд Д. намайг зодлоо гэсэн. Л. нь бас Д.гийн уруул руу цохисон байсан гэжээ./хх-19-р хуудас/

017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1. Д.гийн биед гэмтэл учирсан байна..Д.гийн биед тархи доргилт, доод уруулын баруун хэсэг хаван хавдар болон цус хуралт, дээд эрүүний баруун талын 1-р шүдний бага зэргийн хөдөлгөөн, баруун хацар хэсэгт 3х см цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт 7.5х5см, цээжний зүүн дээд хэсэгт 6х5см цус хуралтууд, цээжний зүүн дээд хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт 3.5х3см цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.3. Д.гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. .Д.гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 01 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Д.Тогтох гэжээ. / хх-1--р хуудас/

017 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1. Л.ын биед гэмтэл учирсан байна..Л.ын биед баруун талын доод бага араа шүдний сулрал, цээжний гадаргууд х1см, 1х1см,1х0.5см өнгөц зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.3.Л.ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. .Л.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 01 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Б.Цэндхүү гэжээ. / хх-6-р хуудас/

Шүүгдэгч Л. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлэхдээ: ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Д.тай учраа олмоор байна гэх  мэдүүлэг /хх -53-р хуудас/

Шүүгдэгч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ :...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна /хх -59-р хуудас/ гэх  зэрэг баримт болно.

Шүүгдэгч Л., Д. нар нь  хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, тус тусынхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Л., Д. нарын болон гэрч Г., Ч. нарын мэдүүлэг, 017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт, 017 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 8 дүгээртэй шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л., Д. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л., Д. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-9,30-р /-аар тус тус тогтоогдож байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь шүүгдэгч Д.гийн... бид нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, одоо гомдол санал байхгүй... гэх /хх-63/, шүүгдэгч Л.ын...Д. бид хоёр харилцан зодолдож нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... /хх-6/ гэх хүсэлтүүдээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, шүүгдэгч Д.гийн эзэмшлийн ХААН банкны 590055 дугаартай хадгаламжийн дансанд байгаа 557177 төгрөг битүүмжилсэн 017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Прокурорын  тогтоолыг  торгох ял биелэгдтэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36., 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн , овогт ын нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ыг 0 / хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, овогт ын г 50 нэгж буюу 50000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Л. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д. нь 50000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг дурдсугай.

5.Эрүүгийн 1736000770053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.гийн эзэмшлийн ХААН банкны 590055 дугаартай хадгаламжийн дансанд байгаа 557177 төгрөг битүүмжилсэн 017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Прокурорын  тогтоолыг  торгох ял биелэгдтэл хэвээр үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form