Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02987

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02987

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ........-ийн нэхэмжилсэн 1 324 473 /Нэг сая гурван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурван/ төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,, бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 331 118.25 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 331 118.25 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 331 118.25 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 331 118.25 төгрөгийг тус тус төлж төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 141.56 төгрөгөөс 18 070.78 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 18 070.78 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 18 070.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ........-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН