Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02981

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02981

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:...... дүүргийн......дугаар хороо, ........тоотод байрлах, регистр ......, ......,

Хариуцагч:........... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, ......... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ........, .......,

Нэхэмжлэлийн шаардлага:6 140 935 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., ..........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ,,,,,,,, холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 140 935 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд

Зээлдэгч ........... нь гар утас худалдан авах зорилгоор ......-аас 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ2023/05-2101 тоот Зээлийн гэрээгээр 5,200,000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг.Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон.Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар утсаар болон бусад хэлбэрээр удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөд ямар нэг үр дүн гарахгүй байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 5,043,850.35 төгрөг, үндсэн хүү 960,874.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,210.40 төгрөг, нийт 6,140,935.57 /зургаан сая нэг зуун дөчин мянга есөн зуун гучин таван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу ...........аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,140,935.57 /зургаан сая нэг зуун дөчин мянга есөн зуун гучин таван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцож, нэхэмжлэлийн 6 140 935 төгрөг, 57 мөнгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч гэрээ байгуулсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ......-ийн нэхэмжилсэн 6 140 935 төгрөг, 57 мөнгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг , 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 640 935 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрч гэрээ байгуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ...... нь ...........аас 6 140 935 төгрөг, 57 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... нар харилцан тохиролцож, хариуцагч ........... нь 6 140 935 төгрөг, 57 мөнгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг , 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 640 935 төгрөгөөр нэхэмжлэгчид байгууллагад төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 205 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56 603 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ......-ийн нэхэмжилсэн 6 140 935 төгрөг, 57 мөнгийг хариуцагч ........... нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг , 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 640 935 төгрөгөөр нэхэмжлэгчид байгууллагад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 205 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........аас 56 603 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН