Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/03040

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/03040

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:....... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ....тоотод оршин суух, регистр .............,

Нэхэмжлэгч:........... дүүргийн ... дугаар хороо,... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистр УК............

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт сэргээлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ............ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............ нар гэрлэлт сэргээх тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

  .......... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би эхнэр .............. 2011 оноос эхлэн амьдраад 2016 онд ..........., 2019 онд ............. нар төрсөн.Бид 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдээ би өөрийн асрамжид авсан ба эхнэр ........... эвлэрэн 2 хүүхдийн хамт амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.

.............. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид 2011 оноос хамтран амьдарч, 2016 онд ........... 2019 онд ............. нар төрсөн, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан боловч бид эвлэрээд .... хүүхдийнхээ хамт амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суух хаягийн лавлагаа, .........., ............... нарын төрсний гэрчилгээний хуулбар, ...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ............ дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ............. дугаар шийдвэрээр ............ нарын гэрлэлтийг цуцалж, ........... нарыг эцэг ............х нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн байна.

............ нь хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд гаргасан тэдний тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэж заажээ.

Иймд ............ нар нь эвлэрч, хэн аль нь эвлэрснээ хамтран илэрхийлж гэрлэлтийг сэргээхийг хүссэн тул Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж тэдний гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан ........... овогт .............................. дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН