Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/03039

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/03039

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:......... дүүргийн ...... дугаар хороо, ....... тоотод оршин суух, регистр ................,

Хариуцагч:.р дүүргийн .... дүгээр хороо, ........дүгээр гудамжны .... тоотод оршин суух, регистр ...., ........ овогт .............,

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............. нь ...........д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2017 онд ...........тэй танилцан үерхэж эхэлсэн бөгөөд үерхэж байх хугацаандаа жирэмсэн болж 2020 оны 8 дугаар сард хүү ........... төрсөн.Бид ......... төрхөөс өмнө салсан байсан тэр үеэс хойш хүү миний асрамжид өсөж торнисон.Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүү ........... нь миний нэрээр овоглосон.Иймд хүү ......т эцэг ...........гээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:............. бид хоёр хэсэгхэн хугацаанд үерхэж байсан, үерхэж байх хугацаандаа ангийнхаа залуутай амралтад байсан, үерхэхээ больсны дараа жирэмсэн болсон төрөх гэж байна гэж эмээ өвөөдөө хэлсэн байсан.Би миний хүүхэд биш гэдгийг удаа дараа хэлж байсан, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй, шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Хүү О............т эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тайлбарласан байна.

Миний хүүхэд биш гэж хариуцагч тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, шинжээчийн дүгнэлт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

....... ........... нар 2017 оноос танилцан үерхэж, дотно харьцаатай байсан, тэдний дундаас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр О............ төрсөн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2882 дугаар дүгнэлтэд-........... нь О............ын биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99,99 хувь байна гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэдэг.

О............ нь эхийнхээ асрамжид байгаа бөгөөд эцэг ...........гээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зааснаар эцэг ........... нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байна гэж зааснаар ...........гийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн О............ыг 11 нас хүртэл хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ...........гээр нь тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар .............гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........гээс 70 200 төгрөг гаргуулан .............д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.