Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/00041/И |
Дугаар | 137/ШШ2024/00067 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2024/00067
2024 04 02 ...
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... гудамж 135 дугаар байрны 44 тоотод оршин суух Б овогт Э-ийн Х /РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сум ...р баг, .... тоотод оршин суух М овогт С-ийн Г /РД:..., утас: .../-д холбогдох
Ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.Х миний бие ... сумын ... баг ... давхарт үйл ажиллагаа явуулдаг ... цахилгаан барааны дэлгүүрт С.Г-тай тохиролцоод худалдагчаар 2020 оны 1-р сарын 01-ний өдрөөс ажилд орсон бөгөөд сарын үндсэн цалинг сарын орлогын 1 хувиар тооцож цалинжихаар болж 7 хоногийн 6 өдөрт ажилладаг байсан. Худалдагчаар ажиллах хугацаанд С.Г нь бараа дутаасан шалтгаанаар цалингаас суутгалаа гээд 800,000-аас 1,300,000 төгрөгийн хөлс өгдөг байсан. Миний бие зөвхөн худалдагч хийдэг болохоор хэдий хэмжээний орлого орсон талаар мэддэггүй зөвхөн өгсөн мөнгийг нь авдаг. Ингээд 2022 оны 01-р сараас 06-р сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны хөлсийг өгөөгүй тул 6-р сарын 7-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Миний бие зохих хуулийн дагуу тэр тусам хөдөлмөрийн тухай хуулийн дагуу л ажиллаж байна гэж ойлгож ирсэн боловч талууд хооронд үүссэн харилцааг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.29-ний өдрийн ... дугаартай магадлалын хянавал хэсгийн 5 дахь заалтад талуудын хооронд хөлсөөр ажиллах буюу гэрээ байгуулагдсан буюу хариуцагч Э.Х барааны дутагдал гаргахгүйгээр барааг худалдан борлуулах нэхэмжлэгч О.Г нь Э.Х-т худалдагчаар ажиллуулсан хөлсийг төлөх үүрэг талуудад тус тус үүсгэсэн гэж үзнэ хэмээн тодорхойлсон. Тиймээс Э.Х миний бие О.Г-тай тохиролцон ... ХХК-ын ... салбарын цахилгаан барааны дэлгүүрт хөлсөөр ажилласан хугацааны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан хөлс цалингаа авч чадаагүй тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. С.Г-тай ... ХХК-ийн ... салбарын цахилгаан барааны дэлгүүрийн сарын орлогын 1 хувиар тооцон хөлс авахаар тохиролцож ажил үүргийг гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буюу нэхэмжлэх хөлсийг С.Г, ... ХХК хооронд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 07-ны өдрийн хугацаанд хийсэн орлогын тайлангаар тооцон гаргах тул нэхэмжлэгчээс дүнг /албан журмаар/ тодорхойлуулах боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э-ийн Х нь Г-д холбогдуулан ажилласан хугацааны цалин нэхэмжлэх нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч С.Г-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Х нь ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаарх тайлбарыг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-д холбогдох ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц
2024 04 02 137/ШШ2024/00067
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, сүлд баг, Төмөр Замчдын өргөн чөлөө гудамж 135 дугаар байрны 44 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Хэрлэнчимэг /РД:СЕ91092707, утас:96589393/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг, Оринеталын 36 тоотод оршин суух Монгол овогт Сувдцэцэгийн Ганзам /РД:ЕМ89021460, утас: 88071421/-д холбогдох
Ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.Хэрлэнчимэг миний бие Замын-Үүд сумын 2-р баг "Ориентал"-ын орон сууцны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг Пи Си Молл цахилгаан барааны дэлгүүрт С.Ганзамтай тохиролцоод худалдагчаар 2020 оны 1-р сарын 01-ний өдрөөс ажилд орсон бөгөөд сарын үндсэн цалинг сарын орлогын 1 хувиар тооцож цалинжихаар болж 7 хоногийн 6 өдөрт ажилладаг байсан. Худалдагчаар ажиллах хугацаанд С.Ганзам нь бараа дутаасан шалтгаанаар цалингаас суутгалаа гээд 800,000-аас 1,300,000 төгрөгийн хөлс өгдөг байсан. Миний бие зөвхөн худалдагч хийдэг болохоор хэдий хэмжээний орлого орсон талаар мэддэггүй зөвхөн өгсөн мөнгийг нь авдаг. Ингээд 2022 оны 01-р сараас 06-р сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны хөлсийг өгөөгүй тул 6-р сарын 7-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Миний бие зохих хуулийн дагуу тэр тусам хөдөлмөрийн тухай хуулийн дагуу л ажиллаж байна гэж ойлгож ирсэн боловч талууд хооронд үүссэн харилцааг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.29-ний өдрийн 202/MA2023/0032 дугаартай магадлалын хянавал хэсгийн 5 дахь заалтад талуудын хооронд хөлсөөр ажиллах буюу гэрээ байгуулагдсан буюу хариуцагч Э.Хэрлэнчимэг барааны дутагдал гаргахгүйгээр барааг худалдан борлуулах нэхэмжлэгч О.Ганзам нь Э.Хэрлэнчимэгт худалдагчаар ажиллуулсан хөлсийг төлөх үүрэг талуудад тус тус үүсгэсэн гэж үзнэ хэмээн тодорхойлсон. Тиймээс Э.Хэрлэнчимэг миний бие О.Ганзамтай тохиролцон Пи Си Молл ХХК-ын Замын-Үүд салбарын цахилгаан барааны дэлгүүрт хөлсөөр ажилласан хугацааны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан хөлс цалингаа авч чадаагүй тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. С.Ганзамтай Пи Си Молл ХХК-ийн Замын-Үүд салбарын цахилгаан барааны дэлгүүрийн сарын орлогын 1 хувиар тооцон хөлс авахаар тохиролцож ажил үүргийг гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буюу нэхэмжлэх хөлсийг С.Ганзам, Пи Си Молл ХХК хооронд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 07-ны өдрийн хугацаанд хийсэн орлогын тайлангаар тооцон гаргах тул нэхэмжлэгчээс дүнг /албан журмаар/ тодорхойлуулах боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэцэцэгийн Хэрлэнчимэг нь Ганзамд холбогдуулан ажилласан хугацааны цалин нэхэмжлэх нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Хэрлэнчимэг нь хариуцагч С.Ганзамд холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Хэрлэнчимэг нь ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаарх тайлбарыг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Хэрлэнчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ганзамд холбогдох ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ